БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд

Ц.Цэрэнбадам
1 цагийн өмнө

БНСУ-д суралцах шийдвэр гаргахдаа сургуулийн сонголт, санхүүгийн боломж, хэлний бэлтгэл болон виз, оршин суух эрхтэй холбоотой хууль, журмыг сайтар судалж, урьдчилан бэлтгэхийг зөвлөж байна.

Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суралцахаар ирж буй оюутны тоо сүүлийн жилүүдэд тогтмол нэмэгдэж, 2023 онд 14,295, 2024 онд 17,330, 2025 онд 19,865, 2026 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 20,784 оюутан суралцаж байна. Үүнээс 1,358 оюутан визийн хугацаагаа хэтрүүлэн, хууль бусаар оршин сууж байгаа нь нийт оюутны 6.5 орчим хувь эзэлж байгааг БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлалын албанаас мэдээлэв.

Зуучлагчтай байгуулж буй гэрээ, хүүхдийнхээ суралцах, амьдрах нөхцөлийг сайтар судалж, аливаа бичиг баримтыг хэрхэн бүрдүүлж, хаана хүргүүлж байгааг хянах, хувийн мэдээлэл болон бичиг баримтаа бусдад хяналтгүй шилжүүлэхгүй байхад оюутан, эцэг эх, асран хамгаалагчид болгоомжтой хандана уу.

Иймд, БНСУ-д суралцахаар төлөвлөж буй ОЮУТАН, ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧ Та бүхэнд дараах асуудалд онцгойлон анхаарч, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг ЗӨВЛӨЖ байна. Үүнд:

- Элсэхээр төлөвлөж буй их, дээд сургууль болон хэлний бэлтгэлийн ангийн албан ёсны зөвшөөрөл, үйл ажиллагаа, сургалтын чанар, гадаад оюутанд үзүүлэх үйлчилгээний талаар урьдчилан судлах,

-БНСУ-ын Боловсролын яам, Хууль зүйн яамнаас баталгаажуулдаг гадаад оюутны боловсролын чанарын үнэлгээний тогтолцоо (IEQAS)-ны шаардлага хангасан сургуулийн жагсаалт болон дэлхийн их, дээд сургуулиудыг жил бүр эрэмбэлэн гаргадаг олон улсын нэр хүндтэй байгууллагын үнэлгээг судалж, шалгах,

- Зуучлагч байгууллагын амлалт, сурталчилгаанд дангаар нь найдалгүйгээр сургуультай шууд холбогдож, элсэлт болон төлбөрийн мэдээллийг баталгаажуулах,

- Хуурамч баримт бичиг бүрдүүлэх, орлого болон санхүүгийн баталгааг худал мэдүүлэх, бодит бус мэдээлэл өгөхөөс зайлсхийх, зуучлагч байгууллагын бэлдсэн эцсийн материалыг шалгаж байх,

- Сургалтын төлбөрөөс гадна амьжиргааны зардлыг урьдчилан тооцож, санхүүгийн боломжид нийцсэн шийдвэр гаргах,

- БНСУ-д ирэхээсээ өмнө солонгос хэлний зохих мэдлэг эзэмшиж, сургалтын ачаалал, ирц, шалгалт, бие даан суралцах шаардлагыг урьдчилан ойлгосон байх,

- Хичээл таслах, сургалтаа орхих, санхүүгийн хүндрэлээс шалтгаалан суралцах боломжгүй, хүндрэл үүссэн тохиолдолд тухайн сургуульд нэн даруй мэдэгдэх,

- Гадаадын иргэний бүртгэл, оршин суух хугацаа сунгуулах, бичиг баримтын мэдээлэл, хаяг өөрчлөх болон сургуулиа солихтой холбоотой мэдэгдэл, зөвшөөрлийг журмын дагуу хугацаанд нь биелүүлэх,

- Зуучлагч, ажил олгогч болон бусад этгээдийн зөвлөгөөнд дангаар нь найдалгүй, виз, оршин суухтай холбоотой асуудлыг БНСУ-ын Цагаачлалын алба болон сургуулийн холбогдох нэгжээс тухай бүр тодруулах,

- D-2 болон D-4 визтэй байна гэдэг нь шууд ажил эрхлэх эрхтэй гэсэн үг биш бөгөөд цагийн ажил хийхийн өмнө сургуулийн гадаад оюутан хариуцсан нэгж болон Цагаачлалын албанаас зөвшөөрөл авах шаардлага, ажиллах боломжтой салбар, ажлын цагийн хязгаарлалтыг тодруулах,

-Ирэхээсээ өмнө амьдрах байр, гэрээний нөхцөл, байрны төлбөр, барьцаа мөнгө болон сургуульдаа хүрэх унаа, замын талаар судлах,

- Эрүүл мэндийн даатгалын төлбөрийн цаг тухайд нь хийх, эмнэлгийн тусламж авах боломж, яаралтай үед холбоо барих хүний мэдээллийг бэлтгэх,

- Хэлний бэрхшээл, ганцаардал, сэтгэл зүй, санхүүгийн хүндрэл болон бусад асуудал тулгарвал ганцаараа даван туулах гэж оролдолгүй, сургууль, зөвлөх багш, оюутны дэмжлэгийн нэгж болон гэр бүлийнхэндээ шуурхай хандах,

- Бусдын хууль бус үйлдэл, дарамт шахалт, залилан, хүний наймаад өртсөн тохиолдолд холбогдох байгууллагаас тусламж хүсэх,

-Эцэг эх, асран хамгаалагчдын анхаарах зүйл:

- Хүүхдээ БНСУ-д суралцуулах шийдвэр гаргахаас өмнө тухайн сургуулийн нэр хүнд, сургалтын чанар, багшлах бүрэлдэхүүний мэргэжлийн ур чадвар, сургуулийн үнэлгээ болон сургалтын орчин, чадавхыг сайтар судалж, сургалтын хөтөлбөр, төлбөр, амьдрах нөхцөлийн талаар мэдээллийг нягтлахын зэрэгцээ хүүхдийнхээ солонгос хэлний мэдлэг, суралцах зорилго, мэргэжил сонголт, бие даан амьдрах чадвар болон сургалтын төлбөр, амьжиргааны зардлыг даах санхүүгийн боломжийг бодитой үнэлэх;

-Хүүхдээ БНСУ-д очсоны дараа тогтмол холбоотой байж, суралцах явц, хичээлийн ирц, амьдрах орчин, санхүүгийн болон сэтгэл зүйн байдалд нь тогтмол анхаарал хандуулах,

- Хүүхэд нь санхүүгийн хүндрэлд орсон, хичээлдээ суухаа больсон, удаан хугацаанд холбоогүй болох, сургуулиа орхих, сэтгэл санаа хүнд байгаа тухайгаа илэрхийлсэн, эсвэл оршин суух эрхийн асуудал үүссэн тохиолдолд яаралтай нутаг буцаахад анхаарах зэрэг болно.

ЭЛЧИН САЙДЫН ЯАМ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Учрал: Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүл 24 минутын өмнө
БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд 1 цагийн өмнө
"Их говийн манаач" олон улсаас 5 дахь шагналаа хүртлээ 1 цагийн өмнө
Нийтийн тээврийн үйлчилгээний автобусанд дайвар ачаа тээвэрлэж болно 1 цагийн өмнө
Монгол, Беларусийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо 2 цагийн өмнө
Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгээр мэдээлэл хийлээ 4 цагийн өмнө
Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна 5 цагийн өмнө
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Хөх хотод албан айлчлал хийж байна 17 цагийн өмнө
Хушганы самарт хар тамхи нуусан байсныг илрүүлжээ 18 цагийн өмнө
"Монгол төрийн тамганы хөшөө"-ний суурийг сольж, хөшөөг буцаан байрлуулна 19 цагийн өмнө
П.Мөнхтулга: Хуралдаа ирэхгүй байгаа гишүүдийн шалтгааныг мэдэхгүй 21 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Бага ангийн гэрийн даалгавар 20 минутаас хэтрэхгүй байх ёстой 21 цагийн өмнө
Д.Жаргалсайхан: Бүлгийн хурал хэвийн үргэлжилж байна, гадуур буруу ойлголт төрүүлэх гээд байх шиг байна 23 цагийн өмнө
Ц.Сандаг-Очир: Маргаашдаа багтаж Нөмрөгийн хил дагасан цэгүүдээр хохирол тогтоох багийнхан онгоцоор явна 23 цагийн өмнө
Л.Соронзонболд: С.Цэнгүүний хуулийг оочер дараалал дайрч оруулж ирсэнд бухимдсан гишүүд эсрэг санал өгсөн Өчигдөр
Увс аймгийн тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна Өчигдөр
19 иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх энэ сарын 29-ний өдөр хэлэлцэнэ Өчигдөр
Зарим нутгаар цас орно Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-ын түймрийн хохирлыг тогтооход газар зүйн онцлог, байгалийн нөхцөлөөс шалтгаалан хүндрэл учирчээ Өчигдөр