Улаанбаатар хотын төвд, Төрийн ордны хойд талын цэцэрлэгт хүрээлэнд байрлах Монгол төрийн тамганы хөшөөний суурийг сольж, сэргээн засварлаж байна. Уг ажлын хүрээнд хөшөөг буулгаж, зөөсөн талаарх мэдээлэл өнөөдөр цахим орчинд тархаж, иргэд төсвийн зарцуулалт болон дурсгалт хөшөөний бүрэн бүтэн байдалд шүүмжлэлтэй хандаж эхэлсэн юм. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас тайлбар өглөө. Төрийн ордны хойно байрлах Монгол төрийн тамганы хөшөөний суурийг Нийслэлийн хот тохижилтын газраас сэргээн засварлаж байна. Засварын ажил дуусмагц хөшөөг буцаан байрлуулна гэж мэдээлэв.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна