Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа

Ц.Цэрэнбадам
1 цагийн өмнө

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын тушаалаар байгуулагдсан эрдэмтэн судлаачид болон шинжээчдээс бүрдсэн ажлын хэсэг, мөн Халх гол сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгүүдийн 30 хүний бүрэлдэхүүн 2026 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн улмаас хүрээлэн буй орчинд учирсан хохирлыг үнэлэхээр үе шаттай ажиллаж байна.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн морин уналаг болон газрын тээврийн хэрэгсэл ашиглан түймэрт өртсөн талбайн ойролцоогоор 30 хувьд нь хээрийн судалгаа хийж, шаардлагатай дээж, мэдээллийг цуглуулсан юм.

Гэвч газарзүйн өвөрмөц байршил, цаг агаарын нөхцөл байдлаас үүдэн үлдсэн талбайд хүрч ажиллах боломжгүй болсон.

Тиймээс БОУАӨЯ, Улсын онцгой комисс, Онцгой байдлын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газрууд хамтран хүний нөөц болон хоёр нисдэг тэргийг нэмэлтээр 2026 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн дайчлан ажиллуулж байна.

Ингэснээр хүрэхэд хүндрэлтэй байсан бүсүүдэд өнөөдрөөс буюу 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн судалгаа, дээжлэлт хийх ажлыг гүйцэтгэж эхэллээ.

Монгол Улсын хамгийн зүүн зах цэг буюу Нөмрөгийн дархан цаазат газрын Соёлз уул нь Монгол-БНХАУ-ын хилийн залгаа, Халх гол сумаас 180 орчим км зайд орших ой, нуга, тал хээр, гол, голын татам хослосон байгалийн өвөрмөц тогтоцтой нутаг юм.

Соёлз уулын Модод хамар орчмын хусан ой, түүнээс баруун зүгт 30 орчим км зайд орших Галдстай гол, улмаар 50 гаруй км радиуст орших Цэцэгт уул, Зараа уул орчимд Ажлын хэсгийн бүрэлдэхүүн ажиллалаа.

Ажлын хэсгийн эрдэмтэн, судлаачид, шинжээчид байгаль орчны бүрэлдэхүүн хэсэг тус бүрээр дээж авч, нарийвчилсан хэмжилт хийлээ.

Эдгээр дээжийг хүрээлэн буй орчинд учруулсан хохирлын үнэлгээг тооцоход итгэлцлүүр болгон ашиглах юм.

2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Халхгол сумаас зүүн урагш 100 орчим км зайд орших Бичигт толгой, мөн Орч ууланд ажиллана.

Ингэснээр Нөмрөгийн ДЦГ-т түймрийн улмаас учирсан хүрээлэн буй орчинд учруулсан хохирлыг бодит мэдээлэлд үндэслэн үнэлэх боломж бүрдэж байгаа юм.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд байгаль орчин болон хохирлын үнэлгээний чиглэлээр салбартаа 16-50 жил ажилласан туршлагатай эрдэмтэн, судлаач, шинжээчид ажиллаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 1 цагийн өмнө
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 1 цагийн өмнө
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 2 цагийн өмнө
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 16 цагийн өмнө
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай 17 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 17 цагийн өмнө
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа 19 цагийн өмнө
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ 22 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд Өчигдөр
Ц.Ганзориг: Х.Нямбаатарын ярьсан бүгд гүтгэлэг. Канадаас орогнол хүсэхээр бэлтгэж, хугацаа хожиж байна Өчигдөр
Иргэн: Цалин орлоо, халин одлоо Өчигдөр
Ихэнх нутгаар өдөртөө дулаарна Өчигдөр
Монгол-Оросын хилийн автозамын Цагааннуур боомт 11 дүгээр сарын 10 болон 26-ны өдөр түр хаана Өчигдөр
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй хамтын ажиллагаа эхлүүллээ Өчигдөр
Н.Учрал: Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүл Өчигдөр
БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд Өчигдөр
"Их говийн манаач" олон улсаас 5 дахь шагналаа хүртлээ Өчигдөр
Нийтийн тээврийн үйлчилгээний автобусанд дайвар ачаа тээвэрлэж болно Өчигдөр
Монгол, Беларусийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо Өчигдөр
Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгээр мэдээлэл хийлээ 2026/10/27