Хар хорин захын гадаа П.Адарсүрэн агсны дууг эвлэгхэн дуулан зогсох энэ эрхмийг Б.Ууганбаатар гэдэг. Тэрээр хүргэлтйн ажил хийдэг. Мөн ажлынхаа хажуугаар өдөрт 2-3 цаг гадаа дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг байна. Удахгүй өрх толгойлсон нэгэн ээжийг орон гэртэй болгох гэж байгаа гэсэн юм. Тэр өмнө нь өөр нэгэн айлыг орон гэртэй болгожээ. Буян буцаж ирэхдээ бороо шиг асгарна гэдэгт итгэдэг. Нөхрийн хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ гэдэг дээ гэж хуучилсан юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна