Нийтийн тээврийн бодлогын газрын 70044040 дугаарын утсанд болон https://ptd.ub.gov.mn/ сайтаар 2026 оны аравдугаар сарын 7-ны өдөр иргэдээс ирсэн талархал, санал, хүсэлт, гомдлыг тухай бүр шуурхай хүлээн авч, шийдвэрлэжээ Үүнд:
Талархал: Чингэлтэй дүүргийн иргэн Өсөхбаяр: Ч:27 (Вокзал-Өвөр согоот) чиглэлд явж байсан “Сайхан-Ирээдүй” ХХК-ийн 18-031 гарааш дугаартай автобусны жолооч хүүхдийн мартаад буусан гар утсыг түргэн, шуурхай олж өгсөнд маш их баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье.
Иргэний санал: Баянзүрх дүүргийн иргэн Б.Марал-Эрдэнэ: Ч:71А чиглэлийг хуучнаар нь явуулж өгөөч. Маш олон оюутнууд сууж, сургуульдаа явдаг.
Шийдвэрлэлт: А/72 дугаар тушаалын дагуу Баянзүрх дүүргийн 26, 36 дугаар хорооны иргэдээс нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хүлээгдлийн хугацааг багасгах, чиглэлийн давхцлыг бууруулах талаар гаргасан санал, хүсэлтийг үндэслэн Ч:71А “Дүнжингарав худалдааны төв-МУБИС” чиглэлийн замналд өөрчлөлт оруулж, Ч:71А “Дүнжингарав худалдааны төв-Сүхбаатарын талбайн төв зогсоол” болгон шинэчлэн зохион байгуулж ажилласан. Үүнээс авч үзэхэд иргэний ирүүлсэн саналын дагуу одоогоор тухайн чиглэлийг хуучин маршрутаар явуулах боломжгүй байна.
Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн Эрдэнэ-очир: М:3 (Архивын ерөнхий газар-Сүхбаатарын талбай) чиглэлд явж байсан 15-046 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийн зан харилцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү.
Шийдвэрлэлт: 15-046 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч О-ыг жолоочийн ёс зүй, зан харилцааны сургалтад хамруулж зөрчил гаргахгүй ажиллуулахыг Зорчигч тээвэр дөрөв ОНӨААТҮГ-ын ашиглалтын албаны даргад үүрэг болгов.
Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн Т.Мандахбаяр: Жолооч мөнгөний хайрцагны амыг скочдсон, бэлэн мөнгө аваад явна. Шаардлага тавихаар хүлээж авахгүй, над руу дайрч байна. Арга хэмжээ тооцож, хариу өгнө үү?
Шийдвэрлэлт: Авто терминал трейд ХХК-ийн 14-059 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч С-д 3 сарын хугацаанд цалингийн 20 хувь хасах арга хэмжээ авч шийдвэрлэсэн.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна