Барилга, хот байгуулалтын сайдын багцаас санхүүжүүлэн хэрэгжүүлж буй төслийн хүрээнд Хэнтий аймгийн Жаргалтхаан, Биндэр, Хэрлэн суманд төрийн албан хаагчдын орон сууц шинээр баригдахаар төлөвлөгдсөн.
Энэ хүрээнд Жаргалтхаан суманд баригдсан төрийн албан хаагчдын 8 айлын орон сууц ашиглалтад орж, шинэ орон сууцны түлхүүрээ гардан авах боломж бүрдлээ.
Тус орон сууц ашиглалтад орсноор суманд ажиллаж амьдарч буй төрийн албан хаагчдын орон сууцны хүртээмж нэмэгдэж ажиллаж амьдрах нөхцөл сайжрахын зэрэгцээ орон нутагтаа тогтвор суурьшилтай ажиллах таатай орчин бүрдэж байна.

Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна