Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо

O.Аззаяа
2026/09/20

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын газрын дарга Б.Ууганбат, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Н.Наранбаатар нар Налайх дүүрэгт ажиллалаа. Энэ үеэр Налайх Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаа, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, өвөлжилтийн бэлтгэл, томуу, томуу төст өвчний үеийн бэлэн байдалтай танилцаж, зарим асуудлыг шийдвэрлэнэ гэв. 

Налайх Эрүүл мэндийн төвийн дарга Л.Байгал тус төвийн үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудлаа тайлбарлав. 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Улаанбаатар хот хөгжихөд нийслэлийн иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалах хамгийн чухал асуудал. Налайх дүүргийн хувьд засаг захиргааны 8 хороотой, Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газар бүхий аялал жуулчлалын бүс газар. Налайх Эрүүл мэндийн төвөөр 10 мянга гаруй өрхийн 390 орчим мянган иргэн, мөн Тэрэлжид аялж буй гадаад, дотоодын олон жуулчин, аялагч үйлчлүүлдэг хотын нүүр царай болохуйц эмнэлэг. 100 жилийн түүхтэй энэхүү эмнэлгийн ариутгал, угаалгын хэсгийн засвар шинэчлэлийг хийж, шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг шийдье. Туулах чадвар сайтай хоёр автомашины асуудлыг төсөвт суулгасан. Дулааны 90 метр шугам сүлжээ солих санхүүжилт, хоёр унтуулгын аппаратыг судал. Дотрын тасгийн шинэчлэл, диализын аппарат гээд өөр бусад асуудалд ч анхааръя. Өвөл эмнэлгийн байгууллагын ачааллыг тэнцвэржүүлж, тусламж үйлчилгээг хүртээмжтэй байлгахад хотын дарга, Эрүүл мэндийн сайд анхаарч ажиллаж байна” гэв.

Мөн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудыг харилцаа, хандлагаа сайжруулж, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлье гэж уриаллаа.

Налайх Эрүүл мэндийн төвийн дарга Л.Байгал “Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аяны хүрээнд 9800 вакцин хийнэ. Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг вакцинд шуурхай хамруулж, өнөөдрийн байдлаар 0-6 настай хүүхдүүдийн хамрагдалт 52 хувь, Налайх дүүргийн хэмжээнд вакцинд хамрагдалт 50 хувьтай үргэлжилж байна” хэмээв.

Налайх дүүргийн Засаг дарга Д.Наянбаяр алслагдсан дүүрэгт ажиллаж байгаа эрүүл мэндийн салбарынхан, төрийн албан хаагчдад ипотекийн зээл олгох, орон сууцны дэмжлэг хүрэлцээгүй байгаа учир энэ тал дээр дэмжлэг үзүүлж, уламжилж өгөхийг хүслээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва үргэлжлүүлэн Налайх дүүргийн 2, 5 дугаар хорооны орон сууцнуудын фасад засварын ажилтай танилцаж, засвар шинэчлэлийн ажлыг үргэлжлүүлж, байрнууд дунд хүүхдийн тоглоомын талбай барих асуудлыг шийдвэрлэнэ гэв.

Түүнчлэн А0501 Улаанбаатар–Өндөрхаан чиглэлийн авто замын Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлэх асуудлыг хэлэлцлээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 18 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр