Ардчилсан намын 4:11 мэдээллийн цаг
Ардчилсан намаас ард түмний мөнгийг Засгийн газар үрэн таран хийхээс сэргийлж, хамгаалахын төлөө шаардлага тавьж буйгаа хэллээ. Мөн Засгийн газар 20 сайдтай данхар бүтцээ цөөлөхийг шаардсан юм. Энэ үеэр АН-ын Олон нийттэй харилцах бодлого хариуцсан Нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж, "20 сайд чинь 2027 оны төсөв дээр 30 их наяд төгрөг тавиулчихсан сууж байна. Нөгөө талд иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна. Энэ 20 сайдтай данхар бүтцээ цөөлөхөд өнөөдрийн бүх асуудал шийдэгдэнэ" гэж онцолсон юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна