Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!!

Ц.Цэрэнбадам
1 цагийн өмнө

 Улс төрийн өнөөгийн нөхцөл байдлын талаар УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалангийн байр суурийг хүргэж байна. 

Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй. Парламент засгийн газрын дохиогоор хөдөлдөг танхим биш

Монгол Улс бол парламентын засаглалтай ардчилсан улс. Засгийн газар нь Улсын Их Хурлын өмнө хариуцлага хүлээж, төрийн бодлого, төсөв, зарцуулалттай холбоотой үйл ажиллагаагаа парламент болон ард түмэнд ил тод, бүрэн тайлагнах үүрэгтэй.

Засгийн газар ахмадын тэтгэвэр, багш, эмч нарын цалинг нэмэгдүүлэх санал оруулж ирсэн нь зөв, түүнийг дэмжиж байна. Гэхдээ төсвийн бусад зарцуулалтыг тодорхой бус, задгай, ойлгомжгүй төлөвлөж, “төсвийн хулгай” хийхийг Улсын Их Хурлын гишүүд хүлээн зөвшөөрөхгүй.
Засгийн газрын “бялдууч сайд”-ын балгаар төсвийн асуудлаар асуулт асуусан, тодруулга шаардсан, зардлыг нягталсаныхаа төлөө гишүүд гүтгүүлж, доромжлуулж, улс төрийн дарамтад орж, парламентын зүй ёсны хяналтыг улс төрийн сөргөлдөөн болгон хувиргаж байгаа нь нэг сайд, хэдэн гишүүний хоорондын маргаан биш.

Төсөв, төсвийн тодотгол шиг улс орны амьдралд шууд нөлөөлөх том асуудлыг жижиг маргаан, зохиомол шуугианаар халхалж болохгүй.

Тийм ч учраас Улсын Их Хурлын гишүүд “сайхан үгээр” халхавч хийж оруулж ирсэн төсвийн тодотголыг бүхэлд нь нягталж, үндэслэлгүй, үр ашиггүй, давхардсан болон тодорхой бус зардлыг засаж залруулахын төлөө хатуу зогсоно. Энэ бол бидний үүрэг. Гэтэл үүнд Засгийн газар саад болж байна. Үүнийг бид таслан зогсоох ёстой.

Улсын Их Хурлын дарга парламентын үйл ажиллагааг хэвийн явуулахад, гишүүд хуульд заасан бүрэн эрхээ чөлөөтэй хэрэгжүүлэх, төсвийн тодотголыг бодит мэдээлэл, тооцоо, нотолгоонд үндэслэн хэлэлцэх, сайжруулах нөхцөлийг бүрдүүлэхэд онцгой анхаарах ёстой.
Сайхан үгээр төсвийг батлуулах биш, сайтар нягталж байж ард түмний, татвар төлөгчдийн мөнгийг зарцуулах ёстой.

Өнөөдөр ардчилал, эрх чөлөө, парламентат ёсыг хэн үнэт зүйл гэж хамгаалдаг, хэн эрх мэдэлд хүрэх шат болгон ашигладаг вэ гэдэг нь “ус, тосоороо” ялгарч байна.

Ардчилал бол эрх баригчдад хэрэгтэй үедээ ярьдаг чимэг үг биш.
Парламент бол Засгийн газрын шийдвэрийг үг дуугүй тамгалдаг газар биш.

Хариуцлага нэхэх нь төр үймүүлэх явдал биш.

Өмнөх үеийнхний маань эрх чөлөө, олон ургалч үзэл, парламентат ёсны төлөө тэмцэж, бидэнд өвлүүлж ирсэн үнэт зүйлийг өнөөдөр хэн нэгний албан тушаал, хэсэг бүлэг нөхдийн эрх ашгийн өмнө золиослох эрх хэнд ч байхгүй.

Албан тушаал, эрх ямба түр зуурынх,
Харин парламентат ёс, ардчилал, Монгол төрийн дархлаа мөнх орших учиртай.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 46 минутын өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 1 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 1 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 2 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 3 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 3 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 5 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 23 цагийн өмнө
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө Өчигдөр
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 2026/09/23
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 2026/09/23