Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно

Ц.Цэрэнбадам
1 цагийн өмнө

Оюу толгойн хэрэгцээг сэргээгдэх эрчим хүчээр хангах нь зөв, буруу гэсэн маргаан яваад байна. Таны хувьд ямар шийдэл байна? 

Би шийдвэр гаргалтад оролцоогүй, нарийн тохироог мэдэхгүй. Хөндлөнгөөс харахад сонголтгүй сонголт болж байх шиг байна. Одоо байгаа нөхцөл байдалд бол.

Сэргээгдэх эрчмийн үйлдвэр доголдоход найдвартай тогтвортой хангахын тулд нэг бол их үнэтэй том батерей хураагууртай байх, эсвэл Хятадын том сүлжээнд холбогдсон байх шаардлагатай. 

Батерей хураагууртай өөр өрсөлдөгч аукционд орлоо ч хөрөнгө оруулалт өндөр тул дуудлагын хямд үнээр ялах боломжгүй. 

Хятадын сүлжээгээр одоо Оюу толгойд цахилгаан нийлүүлэх зөвшөөрөлтэй Өвөр монголын компани MCS-тэй түнш болж оролцсон гэсэн. Энэ компани оролцоогүй бол 99.5% найдваршил байхгүй, аукционд ялахгүй. Тэгэхээр найдвартай байхын тулд өөр аргагүй, орлуулшгүй түнш юм байна.

Одоо Хятадаас 2030 он хүртэл Оюутолгой руу цахилгаан нийлүүлэх гэрээтэй. Гэрээ дуусаад нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно, Монголын эдийн засаг хүнд байдалд орно гэсэн үг. Харин Хятадын сүлжээний компани төлөөллөөрөө дамжуулаад өөрөө тендерт ороод Монгол компанитай хамтарч сэргээгдэх барьж ашиг олоод, нэгэнт оруулаад ирсэн цахилгаан дамжуулах шугамаа ч ашигласаар байх давхар хожоотой шийдвэр байх. Тэдний хувьд.

Монголын хувьд ашигтай юу? 

Хятадаас цахилгаан авахад жил бүр төлдөг зуун дөч орчим сая долларын зарим нь дотооддоо үлдэнэ. Заримыг Хятадад төлнө. Яагаад гэвэл батерей хураагуур байхгүй учраас цахилгааны үйлдвэрлэл доголдох үед Хятадын сүлжээнээс мөнгө төлж доголдсон цахилгаанаа нөхөж авна. 

Монголын талд үлдсэн мөнгөний ахиуц хэсгийг MCS компани авах буюу дотоодын үйлдвэрлэгчдэд үлдэх юм байна. Учир нь аукционд оролцох компани гадаадын компанитай хоршиж болох ба Монголын компанийн оролцоо давуу байна гэж заасан юм гэсэн. 

За тэгээд 7.9 цент гэдэг нь сэргээгдэхийн өмнөх том төслүүдээс бол бага үнэ. Хэрэв батерей хураагууртай бол ийм бага үнэ бараг боломжгүй байх, харин Хятадын сүлжээтэй холбогдсон тул батерей хураагуурын хөрөнгө оруулалтыг хэмнээд, зардал багасаж үнэ бууруулах боломж бүрдсэн. Доголдсон үед Хятадаас авахдаа энэ үнээ өсгөхгүй байх нь чухал. 

Алдаатай талыг нь харвал?

Өөр хувилбар бараг байхгүй учраас алдсан эсэхийг ярихад хэцүү. Хуулийн дагуу тендер эсвэл дуудлага худалдаа хийж таарна. Тэгтэл ялагч нь ойлгомжтой буюу Хятадын сүлжээний компанитай түнш л ялах нь тул хиймэл харагдсан тал байна. Энийг шүүмжилж байгааг сонссон.

Уг нь Таван толгойн нүүрсний цахилгаан станц барьсан бол борлуулалтын орлого талн ь биш бүрэн дотооддоо үлдэнэ гэсэн үг. Гэхдээ нэгд энэ дуншаад өчнөөн удсан, хоёрт энэ Рио тинто чинь баяжуулах үйлдвэр, далд уурхай найдвартай ажиллахын тулд Монголын эрчим хүчний сүлжээнд найдахгүй, найдвартай биш гэж хэлдэг, Хятадын том сүлжээнд холбогдож байж л ажиллана гэдэг юм. Тэгээд ч Рио тинтогийн том хувь эзэмшигч нь Хятадын төрийн өмчийн Чалко болон хөрөнгийн сан, зах зээл нь ч Хятад, бизнесийн найдвартай түншүүд нь Хятадын компаниуд. Энэ тохиолдолд угаасаа сонголтгүй сонголтоор Өвөр Монголын сүлжээ компанитай хамтарч ажиллах нөрцөл байдал харагдаж байгаа биз? 

Монгол Улс тэгвэл Оюу толгойн хэрэглээг дангаараа дотоодоос хангах ер нь боломжтой юу? Боломжтой. Гэхдээ энэ нам, энэ засаг биш юм байна. Ийм хэмжээний бодлого явуулах тэнхээ алга, энэ түвшинд хүрээгүй юм байна. Боломж байвч чадамж байхгүй.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 1 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 1 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 1 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 3 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 3 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 4 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 6 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 23 цагийн өмнө
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө Өчигдөр
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 2026/09/23
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 2026/09/23