ЦУОШГ-аас ирүүлсэн мэдээгээр өнөөдөр буюу есдүгээр сарын 25-нд ихэнх нутгаар солигдмол үүлтэй. 24-25-нд шилжих шөнө Завхан, Говь-Алтай, Хөвсгөл, Архангайн зарим сумд, Сүхбаатарын зүүн, Дорнодын өмнөд сумдын нутгаар 0.0-3.0 мм, 25-ны өдөр Архангайн ихэнх сумд, Баянхонгор, Өвөрхангайн хойд сумд, Завхан, Хөвсгөлийн зарим сумд, Төв аймгийн баруун өмнөд сумдын нутгаар 0.0-7.0 мм бороо, уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Улаанбаатар хот орчмоор: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи өдөртөө баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө +1…+3 градус, өдөртөө +12…+14 градус дулаан байна.
Багануур орчмоор: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи өдөртөө баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө +11…+13 градус дулаан байна.
Тэрэлж орчмоор: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи өдөртөө баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө -1…-3 градус хүйтэн, өдөртөө +9…+11 градус дулаан байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна