Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарьжээ

Б.Хонгорзул
57 минутын өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2026 оны намрын мод тарих аян өнөөдөр /2026.09.27/ албан ёсоор эхэлж, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарих арга хэмжээг зохион байгууллаа. Арга хэмжээнд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон нийслэлийн харьяа байгууллагуудын албан хаагчид оролцлоо.


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва үг хэлэхдээ, хот байгуулалт, дэд бүтцийн хөгжилтэй зэрэгцэн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх нь чухал болохыг онцоллоо.
Тэрбээр “Нийслэл хотын хэмжээнд ногоон байгууламжаа нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлж байна. Иргэн бүр хашаандаа, албан байгууллага бүр эзэмшил газартаа мод тарьж, нийслэлийнхээ ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулахыг уриалж байна” гэв.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн зөвлөх, НИТХ-ын төлөөлөгч Ж.Сандагсүрэн “Монгол Улсын Ерөнхийлөгч 2021 онд НҮБ-ын индэр дээрээс эх байгалиа хамгаалах, сэргээх үйлсэд монголчуудын оруулах хувь нэмрийг зарлаж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлснээс хойш зургаа дахь жилдээ амжилттай үргэлжилж байна. Өнгөрсөн хугацаанд  мод тарих, ургуулах, арчлах чиглэлээр суурь нөхцөлийг бүрдүүлж, улсын хэмжээнд нийт 140 сая гаруй мод тарьсан бол нийслэлд 4.8 сая мод тарьж, ургуулжээ. Монгол Улсын нийт газар нутгийн 7 хүрэхгүй хувь нь ой. Тиймээс Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн хавар, намартаа мод тарих өдөртэй болсон билээ. Цаашид зөвхөн мод тарих бус, тарьсан модоо ургуулж, арчлан хамгаалах, үр дүнг нь хангах үйл явцыг тогтвортой үргэлжлүүлэх шаардлагатай” -г тэмдэглэлээ.


Энэ удаагийн мод тарих арга хэмжээг Улаанбаатар хотын ногоон хөгжлийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, иргэдийн оролцоонд тулгуурласан байгаль хамгааллын үйлсийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор зохион байгуулж байна.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд нийслэлийн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг мод тарих ажилд идэвхтэй оролцож, Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулахыг уриалсан юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан 57 минутын өмнө
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарьжээ 57 минутын өмнө
"Намрын ногоон өдрүүд" нэгдсэн арга хэмжээний шилдгүүд тодорлоо 2 цагийн өмнө
Мөнгөн завьяагийн нүхэн гарцын ханыг өөрчилөхөөр болжээ 2 цагийн өмнө
Ихэнх нутгаар хүйтэрнэ 3 цагийн өмнө
Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна 21 цагийн өмнө
Содон хороолол чиглэлийн авто замын зүүн урсгалыг түр хааж, засварлана 21 цагийн өмнө
“НАМРЫН НОГООН ӨДРҮҮД–2026” өргөтгөсөн худалдаа долоо хоног сунгалаа 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
“Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтэд 9 мянга орчим хүн оролцжээ Өчигдөр
ЦАГ АГААР: Баруун аймгийн ихэнх нутгаар бороо, нойтон цас орно Өчигдөр
Сонгон шалгаруулалтын урилга Өчигдөр
Төв аймгийн ДЦС-ын 30 га газрын асуудлыг шийдвэрлэжээ Өчигдөр
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ 2026/09/26
Өнөөдөр автомашингүй өдөр 2026/09/26
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/26
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 2026/09/25
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 2026/09/25
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 2026/09/25
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 2026/09/25