Жил бүрийн есдүгээр сарын 27-ныг Дэлхийн аялал жуулчлалын өдөр болгон тэмдэглэдэг. Энэ өдөр аялал жуулчлалын салбарын нийгэм, эдийн засаг, соёлын хөгжилд оруулж буй хувь нэмрийг онцолдог.
Монгол Улсын аялал жуулчлалын салбарын өсөлтийг НҮБ-ын Аялал жуулчлалын байгууллага /UN Tourism/ онцолж, 2026 оны эхний хагас жилд олон улсын жуулчдын урсгал 39 хувиар өссөн дэлхийн өндөр өсөлттэй орнуудын нэгээр нэрлэжээ.
Мөн Монгол Улс аялал жуулчлалын салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, дижитал шилжилтийг эрчимжүүлэх хүрээнд Дэлхийн банкны санхүүжилттэй аялал жуулчлалын салбарын дижитал платформын төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Тус төсөл нь дижитал технологи болон хиймэл оюуны шийдлийг аялал жуулчлалын салбарт нэвтрүүлж, салбарын үйлчилгээг илүү ухаалаг, хүртээмжтэй, тогтвортой болгоход чиглэх талаар Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас мэдээлэв.
Монголд ирэх жуулчдын тоо 737 мянгад хүрчээ
Монгол Улсад 2026 оны есдүгээр сарын 1-ний байдлаар 737,338 жуулчин ирсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 258,886 жуулчнаар буюу 54.1 хувиар өссөн үзүүлэлт юм.
Сүүлийн дөрвөн жилийн эхний есөн сарын жуулчдын тоог харьцуулбал:
Ингэснээр 2026 онд Монгол Улсыг зорин ирсэн жуулчдын тоо 2023 оны мөн үеийнхээс хоёр дахин нэмэгджээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна