“НАМРЫН НОГООН ӨДРҮҮД–2026” өргөтгөсөн худалдаа долоо хоног сунгалаа

Б. Пагамдулам
2 цагийн өмнө

Нийслэлийн хүн амын хүнсний тогтвортой хангамжийг бэхжүүлэх, дотоодын шилдэг бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэх, борлуулалт болон зах зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой “Намрын ногоон өдрүүд–Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн үзэсгэлэн, өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна.

21 дэх жилдээ зохион байгуулж буй тус арга хэмжээнд 21 аймгийн үндэсний үйлдвэрлэл, газар тариалан, мал аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгчид, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид оролцож, шинэ ургацын хүнсний ногоо, жимс жимсгэнэ болон дотоодын олон нэр төрлийн бүтээгдэхүүнийг худалдаалж байна.

Мөн нийслэлийн есөн дүүргийн 18 байршилд нийт 152 цэгт өргөтгөсөн худалдааг зохион байгуулж, тариаланч, ногоочдын гар дээрээс шинэ ургацын бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд шууд хүргэж байна.

Үндсэн төвлөрсөн худалдаа – Төв цэнгэлдэх хүрээлэнд

Төв цэнгэлдэх хүрээлэнд 21 аймгийн брэнд бүтээгдэхүүн, дотоодын үйлдвэрлэгчдийн шинэ ургацын төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ зэрэг бүтээгдэхүүнийг дундын зуучлалгүй, үйлдвэрлэгчээс нь шууд худалдаалж байна.

Дүүргүүдэд – 152 цэгт

Нийслэлийн иргэдийг шинэ ургацын ногоогоор хүртээмжтэй хангах зорилгоор дүүрэг бүрийн нутаг дэвсгэрт тусгайлан тохижуулсан задгай талбай болон хороодын байршлуудад өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна. Тухайлбал, Баянзүрх дүүргийн хороодын байршлуудад худалдаа явагдаж байна.

Анх энэ сарын 27-нд дуусахаар төлөвлөсөн “Намрын ногоон өдрүүд–Үндэсний үйлдвэрлэл 2026” өргөтгөсөн худалдааг тариаланч, ногоочдын хүсэлтийг харгалзан долоо хоногоор сунгахаар болжээ.


0
angry
0
care
0
haha
1
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Содон хороолол чиглэлийн авто замын зүүн урсгалыг түр хааж, засварлана 16 минутын өмнө
“НАМРЫН НОГООН ӨДРҮҮД–2026” өргөтгөсөн худалдаа долоо хоног сунгалаа 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
“Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтэд 9 мянга орчим хүн оролцжээ 3 цагийн өмнө
ЦАГ АГААР: Баруун аймгийн ихэнх нутгаар бороо, нойтон цас орно 4 цагийн өмнө
Сонгон шалгаруулалтын урилга 22 цагийн өмнө
Төв аймгийн ДЦС-ын 30 га газрын асуудлыг шийдвэрлэжээ 22 цагийн өмнө
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ Өчигдөр
Өнөөдөр автомашингүй өдөр Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй Өчигдөр
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна Өчигдөр
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 2026/09/25
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 2026/09/25
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 2026/09/25
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 2026/09/25
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 2026/09/25
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 2026/09/25
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 2026/09/25
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 2026/09/24