С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан

Б.Хонгорзул
1 цагийн өмнө

С.ДАВААСҮРЭН: ЭНЭ ЖИЛ ТҮЛШНИЙ ЖИНГ НЭМЭГДҮҮЛЖ, ЧАНАРЫГ САЙЖРУУЛСАН

Тавантолгой түлш ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Даваасүрэн нийслэлийн долоон дүүрэгт байрлах шахмал түлшний борлуулалтын цэгүүдэд биечлэн ажиллаж эхэллээ.

Өнөөдөр (2026.09.27) Баянзүрх дүүргийн борлуулалтын цэгүүдэд ажиллаж, борлуулагчид болон худалдан авагч иргэдийн санал, хүсэлтийг сонсов.

Тавантолгой түлш ХХК бүтээгдэхүүнийхээ чанар, жин, хэмжээ, хүртээмжид онцгойлон анхаарч ажиллаж байна. Тиймээс газар дээр нь ажиллаж, борлуулагчид болон иргэдийн санал, хүсэлтийг сонсох нь чухал байна.

Энэ жил мидлинг буюу завсрын бүтээгдэхүүнээр түлш үйлдвэрлэхгүй. Зөвхөн нийслэлчүүдэд зориулан Эрдэнэс Тавантолгой ХК-ийн угааж баяжуулсан эрчим хүчний нүүрсээр шахмал түлш үйлдвэрлэн худалдаанд гаргасан. Ингэснээр шинэ түүхий эдээр илүү чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

Мөн түлшний жин, хэмжээ дутах асуудал гарахгүй. Бид үйлдвэртээ 25.5 кг-аар жингийн тохируулга хийсэн гэдгийг борлуулагчид болон иргэдэд тайлбарлав.

Баянзүрх дүүргийн гэрээт борлуулагчид шахмал түлшний чанар, хүртээмж сайн, жин, хэмжээний асуудалгүй, борлуулалт хэвийн явагдаж буйг хэлж байна. Харин ачаалалтай үед Хотула аппликейшн гацах хүндрэл үүсдэгээс гадна иргэд түлшийг их хэмжээгээр авах хүсэлтэй байдгийг уламжилж байв.

Гүйцэтгэх захирал С.Даваасүрэн иргэдийн нөөцлөх хүсэл, шаардлагыг ойлгож байгаа ч хангамжаас шалтгаалан одоогоор долоон шуудайгаас илүү түлш худалдах боломжгүй байгааг хэллээ.

Баянзүрх дүүргийн хэмжээнд энэ жил борлуулалтын 109 цэг ажиллаж байна. Эдгээр цэгт өдөр бүр 5 тонн түлш буулгаж, борлуулалтад гаргаж буй юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ 33 минутын өмнө
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан 1 цагийн өмнө
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарьжээ 1 цагийн өмнө
"Намрын ногоон өдрүүд" нэгдсэн арга хэмжээний шилдгүүд тодорлоо 3 цагийн өмнө
Мөнгөн завьяагийн нүхэн гарцын ханыг өөрчилөхөөр болжээ 3 цагийн өмнө
Ихэнх нутгаар хүйтэрнэ 3 цагийн өмнө
Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна 21 цагийн өмнө
Содон хороолол чиглэлийн авто замын зүүн урсгалыг түр хааж, засварлана 21 цагийн өмнө
“НАМРЫН НОГООН ӨДРҮҮД–2026” өргөтгөсөн худалдаа долоо хоног сунгалаа Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
“Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтэд 9 мянга орчим хүн оролцжээ Өчигдөр
ЦАГ АГААР: Баруун аймгийн ихэнх нутгаар бороо, нойтон цас орно Өчигдөр
Сонгон шалгаруулалтын урилга Өчигдөр
Төв аймгийн ДЦС-ын 30 га газрын асуудлыг шийдвэрлэжээ Өчигдөр
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ 2026/09/26
Өнөөдөр автомашингүй өдөр 2026/09/26
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/26
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 2026/09/25
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 2026/09/25
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 2026/09/25