Гачуурт, Хуандайн амны цахилгаан хангамжийг сайжрууллаа

O.Аззаяа
1 цагийн өмнө

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК нь 2026 оны техник зохион байгуулалтын арга хэмжээний хүрээнд 35/10 кВ-ын Гачуурт дэд станцын 10 кВ-ын “Хуандай” цахилгаан дамжуулах агаарын шугамын хүчин чадлыг нэмэх ажлыг амжилттай хийж гүйцэтгэлээ.

Өнгөрөгч 2025-2026 онд шилжих өвлийн оргил ачааллын үеэр хэт ачаалагдаад байсан “Хуандай” цахилгаан дамжуулах агаарын шугамыг хоёр хэлхээт болгон ачааллыг хөнгөлөх томоохон ажлыг хийхдээ хэрэглэгчдийн хэрэглээг аль болох бага хугацаанд таслахыг зорьж, тус компанийн Ашиглалт, засварын Зүүн, Баруун төвүүд болон Налайх, Зуунмод төвийн 150 гаруй инженер техникийн ажилтан, 35 машин механизмын бүрэлдэхүүнтэйгээр гурван өдрийн дотор багтаан хийж дуусгахаар зохион байгуулсан юм.

Энэхүү ажлын үр дүнд Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Гачуурт, Хуандайн амны айл өрх, аж ахуйн нэгж хэрэглэгчид өвлийн оргил ачааллын үеэрх цахилгаан хангамж сайжирч байна.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Гачуурт, Хуандайн амны цахилгаан хангамжийг сайжрууллаа 1 цагийн өмнө
Онцгой байдлын алба хаагчид иргэдийг нийтийн биеийн тамирт уриаллаа 3 цагийн өмнө
“Талх Чихэр” ХК-ийн “Мишээл” хөх тариан талх “Ард Түмний хүнс”-ээр шалгарлаа 4 цагийн өмнө
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ 5 цагийн өмнө
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан 6 цагийн өмнө
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарьжээ 6 цагийн өмнө
"Намрын ногоон өдрүүд" нэгдсэн арга хэмжээний шилдгүүд тодорлоо 8 цагийн өмнө
Мөнгөн завьяагийн нүхэн гарцын ханыг өөрчилөхөөр болжээ 8 цагийн өмнө
Ихэнх нутгаар хүйтэрнэ 9 цагийн өмнө
Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна Өчигдөр
Содон хороолол чиглэлийн авто замын зүүн урсгалыг түр хааж, засварлана Өчигдөр
“НАМРЫН НОГООН ӨДРҮҮД–2026” өргөтгөсөн худалдаа долоо хоног сунгалаа Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
“Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтэд 9 мянга орчим хүн оролцжээ Өчигдөр
ЦАГ АГААР: Баруун аймгийн ихэнх нутгаар бороо, нойтон цас орно Өчигдөр
Сонгон шалгаруулалтын урилга 2026/09/26
Төв аймгийн ДЦС-ын 30 га газрын асуудлыг шийдвэрлэжээ 2026/09/26
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ 2026/09/26
Өнөөдөр автомашингүй өдөр 2026/09/26
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/26