Онцгой байдлын алба хаагчид иргэдийг нийтийн биеийн тамирт уриаллаа

Ц.Цэрэнбадам
1 цагийн өмнө

Монгол хүний эрүүл, чанартай дундаж наслалтыг нэмэгдүүлэх, эрүүл мэндийг дэмжих, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл амьдралын хэв маяг, зөв зан үйлийг төлөвшүүлэх зорилготой “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд Онцгой байдлын байгууллага албаны хэмжээнд алба хаагчдыг эрүүл мэндийн эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамруулдаг. Энэ удаад эрүүл зан үйл, зөв дадал, нийтийн биеийн тамир, идэвхтэй хөдөлгөөнийг алба хаагчид өөрсдөө хийхээс гадна бүх нийтэд уриалан өглөөний дасгалыг эхлүүллээ.

Тодруулбал, өнөөдөр /2026.09.28/-ны 07:20-08:00 цагийн хооронд Онцгой байдлын ерөнхий газар, нийслэл хүрээний Онцгой байдлын анги, салбарын нийт 300 алба хаагч Сүхбаатарын талбайд бүх нийтийг биеийн тамирын дасгал хөдөлгөөнд уриалсан өглөөний дасгалыг хийсэн юм. Өглөөний дасгалд Монголын улаан загалмай нийгэмлэгийн сайн дурын идэвхтэн хүүхдүүд болон сурагчид идэвхтэй хамрагдав.

Алба хаагчдын уриалж буй бүх нийтийн биеийн тамирын дасгалын үеэр Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян "Биеийн тамирын дасгал хөдөлгөөн нь зөвхөн тамирчид, спортоор хичээллэдэг хүний бэлтгэл бус, иргэн бүрийн идэвхтэй, эрүүл амьдралын дадал хэвшил болох нь чухал. Алба хаагчдын хувьд дасгал хөдөлгөөн тогтмол хийдэг аврагч, гал сөнөөгчдийн энгийн дасгал хөдөлгөөн хийдэггүй алба хаагчтай харьцуулахад гэмтэл авах эрсдэл 25-30% бага, стрессийн түвшин 20-40% доогуур, мөн үе мөч, нурууны гэмтлийн тохиолдол 15-25% бага байдгийг олон улсын судалгаагаар тогтоосон байдаг" хэмээн онцолсон. 

 Онцгой байдлын байгууллагын алба хаагчид улсын хэмжээнд эрүүл мэнд, бие бялдрыг чадавхжуулах зорилгоор ажлын өдрийг 10 минутын өглөөний дасгалаар эхлүүлж хэвшээд байна. Өглөөний дасгалыг Сүхбаатарын талбайд энэ сарын 29,30-ны өдрүүдэд 07:20-08:00 цагийн хооронд хийх юм. 


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Онцгой байдлын алба хаагчид иргэдийг нийтийн биеийн тамирт уриаллаа 1 цагийн өмнө
“Талх Чихэр” ХК-ийн “Мишээл” хөх тариан талх “Ард Түмний хүнс”-ээр шалгарлаа 2 цагийн өмнө
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ 3 цагийн өмнө
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан 4 цагийн өмнө
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарьжээ 4 цагийн өмнө
"Намрын ногоон өдрүүд" нэгдсэн арга хэмжээний шилдгүүд тодорлоо 5 цагийн өмнө
Мөнгөн завьяагийн нүхэн гарцын ханыг өөрчилөхөөр болжээ 6 цагийн өмнө
Ихэнх нутгаар хүйтэрнэ 6 цагийн өмнө
Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна Өчигдөр
Содон хороолол чиглэлийн авто замын зүүн урсгалыг түр хааж, засварлана Өчигдөр
“НАМРЫН НОГООН ӨДРҮҮД–2026” өргөтгөсөн худалдаа долоо хоног сунгалаа Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
“Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтэд 9 мянга орчим хүн оролцжээ Өчигдөр
ЦАГ АГААР: Баруун аймгийн ихэнх нутгаар бороо, нойтон цас орно Өчигдөр
Сонгон шалгаруулалтын урилга Өчигдөр
Төв аймгийн ДЦС-ын 30 га газрын асуудлыг шийдвэрлэжээ Өчигдөр
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ 2026/09/26
Өнөөдөр автомашингүй өдөр 2026/09/26
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/26
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 2026/09/25