Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн Хүүхдийн төлөө сангийн хөрөнгөөр хүүхдэд зориулсан барилга байгууламж барих, өргөтгөх, шинэчлэх болон нэн шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах ажлыг зохион байгуулж байна.
Хүүхдийн Төлөө Үндэсний зөвлөлийн тогтоолоор хүүхдийн өвчлөл, хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх, оношилгоо, эмчилгээнд нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг худалдан авахаар шийдвэрлэсний дагуу сонгон шалгаруулах ажиллагааг хууль, журамд нийцүүлэн зохион байгууллаа.
Энэхүү ажлын хүрээнд Гэмтэл согог, судлалын үндэсний төв (ГССҮТ)-д “Мэдрэлийн мэс заслын навигацийн систем” болон “Нойрны гүн хэмжих мониторын систем”-ийг хүлээлгэн өгөв.
Дээрх тоног төхөөрөмжүүдийг эмнэлгийн тусламж үйлчилгээнд нэвтрүүлснээр хүүхдийн архаг, хүчтэй өвдөлт, хавдрын шалтгаант өвдөлт, тархи, нугасны гэмтэл, төрөлхийн болон даралттай эмгэгээс үүдэлтэй булчингийн чангарлыг удирдах, нойрны гүн болон чанарыг нарийн тодорхойлох, нойрны эмгэгийг эрт илрүүлэх, оновчтой эмчилгээг нарийн төлөвлөх боломжтой болно.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна