Арал руу биш Английн Лондон хот руу арван мянган ам.долларт багтаан 7 долоо нийт 49 хоног аялж, англи хэлээ төгөлдөржүүлээд ирэх аяллын шинэ тренд гарч байна.
20 жилийн туршлагатай “Globally” боловсрол зуучлалын байгууллага Английн Лондон хотын “Speak Up London” сургуультай хамтран богино хугацаанд шахуу хөтөлбөрөөр англи хэлээ төгс болгох хүсэлтэй монголчуудын эрэлтэд нийцүүлэн 7 долоо хоног үргэлжлэх эрчимжүүлсэн англи хэлний ангийг нээлээ. Ингэснээр өртөг өндөр Лондон хотод удаан хугацаагаар амьдарч өндөр зардал гаргахгүй, Монгол дахь ажил амьдралаа гацаанд оруулалгүйгээр өвлийн амралтыг үр дүнтэй өнгөрөөх боломж нээгдэж байна.
Зөвхөн өвөл гэлтгүй энэхүү англи хэлний эрчимжүүлсэн хөтөлбөр нь цаашид тасралтгүй үргэлжилнэ. “Speak Up London” сургууль нь Англи Улсын Засгийн Газраас магадлан итгэмжлэгдсэн, Оксфорд стрийтэд байрладаг Лондон хотын номер нэг хэлний сургууль юм.

7 долоо хоногийн сургалтын төлбөр, энэ хугацаанд байрлах байр, виз, зуучлалын төлбөр, 2 талын онгоцны тасалбар нийлээд 9850 ам.доллар болж байна.
Англи хэлний түвшин харгалзахгүй элсэн суралцах боломжтой ба өдөрт 6 цаг 7 хоногт нийт 30 цагийн хичээлтэй.
Гэрээ байгуулах, сургууль руу хүсэлт илгээх, сургалтын төлбөрөө төлөх, урилга авах, визний материал бүрдүүлэх, виз хүсэж ярилцлагад орох гэсэн дарааллын дагуу үйл ажиллагаа явагдана.
Төлбөрөө төлөөд урилгаа авсан суралцагчийн виз асуудалгүй гарах ба анги дүүргэлт 10 хүртэл хүнтэй байна.
“Globally” боловсрол зуучлалын байгууллага нь 2006 онд үүсгэн байгуулагдсан ба Итали, БНХАУ, Англи гэсэн 3 улсад бакалавр, магистр, доктор, хэлний бэлтгэлийн хөтөлбөрүүдэд суралцахад хамтран ажилладаг.
“Globally” боловсрол зуучлалын байгууллага нь Хаан тауэрын 4 давхарт байрладаг ба үйл ажиллагааных нь дэлгэргэнгүй мэдээллийг www.eduglobally.mn вэбсайтаас авч болно.
Утас: 72709080
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна