Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болох байсан ч Ерөнхий сайд болон Засгийн газрын зарим гишүүн Япон Улсад албан айлчлал хийж байгаатай холбоотойгоор хуралдахгүй.
Тодруулбал, Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд Такаичи Санаэгийн урилгаар есдүгээр сарын 27-30-нд тус улсад албан айлчлал хийж байна. Түүнтэй хамт Шадар сайд Т.Доржханд, Сангийн сайд З.Мэндсайхан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан нар Японд ажиллаж байгаа юм.
Мөн УИХ-ын байнгын хороод өнөөдөр хуралдахгүй аж.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна