“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” Говьсүмбэр, Замын-Үүдэд хэрэгжиж байна

O.Аззаяа
1 цагийн өмнө

Хүн амын дунд өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг болох зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх, иргэдийг үзлэг, оношилгоонд хамруулах, эрүүл мэндийн боловсрол, мэдлэг мэдээлэл олгох зорилготой “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян-2026” өнөөдөр Дорноговь аймгийн Замын-Үүд суманд нээлтээ хийлээ.

No description available.

Тус аяныг энэ жил 6-р сард Архангай, Завхан аймагт амжилттай хэрэгжүүлсэн бол аяны багийнхан энэ сарын 28-29-нд Говьсүмбэр аймагт ажиллаад, үргэлжлүүлэн 9-р сарын 30-наас 10-р сарын 1-ний өдрүүдэд Замын-Үүд сумын иргэдэд хүрч үйлчлэхээр аяны дөрөө мултлаад байна.

“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян-2026” аяны хүрээнд зүрх судас, зүрхний шигдээс, мэдрэл, тархины цус харвалт, бөөр, хоол боловсруулах эрхтэний эмгэг зэрэг нарийн мэргэжлийн эмч нар зорилтот бүлгийн иргэдэд үзлэг хийж, зөвлөгөө мэдээлэл өгөхөөс гадна эрүүл мэндийн боловсрол олгох сургалтууд зохион байгуулж буй. Иргэд өдөрлөгт хүрэлцэн ирснээр үзлэг, оношилгоонд хамрагдахын зэрэгцээ эрүүл мэндээ хянах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдээлэл авах боломжтой юм.

No description available.

Аяны нээлтэд Замын-Үүд сумын Засаг дарга Б.Сайнбаяр, П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн Эмнэлзүй эрхэлсэн дэд захирал Б.Нандинцэцэг болон ХААН Банкны Замын-Үүд салбарын захирал Д.Баярмаа нар оролцож, иргэдийн дунд цусны даралт ихсэх өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийг нэмэгдүүлэхэд хамтын ажиллагааны ач холбогдлыг онцлон тэмдэглэлээ.

ХААН Банк, П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ), Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв (НЭМҮТ), Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз (МҮОНРТ) хамтран 2017 оноос хойш хэрэгжүүлж буй энэхүү аяны хүрээнд өнгөрсөн есөн жилийн хугацаанд Монгол Улсын 21 аймгийг бүтэн тойрч, 72 гаруй мянган иргэнийг нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, оношилгоонд хамруулан, эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээллээр хангаад байна.

Тус аяныг Замын-Үүд суманд анх удаа хэрэгжүүлж, иргэдийн дунд үзлэг оношилгоо хийж байгаа нь онцлог юм. Монгол Улсын өмнөд хилд орших Замын-Үүд сум нь цаг агаарын хуурай, эрс тэс уур амьсгалтай төдийгүй тээвэр ложистикийн зангилаа бүс тул автомашин ачаа тээврийн урсгал хамгийн өндөр байдаг. Тус сумын иргэдийн эрүүл мэндэд тухайн орчны хуурайшилт, тоосжилт, цаг уурын эрс тэс нөхцөлөөс гадна хөдөлмөр эрхлэлт, амьдралын хэв маяг зэрэг олон хүчин зүйл нөлөөлөх боломжтой. Үүний зэрэгцээ хүн амын төвлөрөл болон хил, тээвэр, худалдааны үйл ажиллагаа эрчимтэй явагддаг онцлогтой учир эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эрт илрүүлэг, эрүүл мэндийн боловсролын арга хэмжээг тогтмол зохион байгуулах шаардлагатайг эмч нар онцолж байна. Иймээс энэ удаагийн аян нь иргэдийн цусны даралт, зүрх судасны эрсдэлийг эрт илрүүлэх, зорилтот бүлгийн иргэдийг нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоонд хамруулах, эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Иргэд та бүхэн эрүүл мэндийнхээ төлөө өөртөө цаг гаргаж, урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд идэвхтэй хамрагдахыг уриалж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Мөнхбаясгалан:Шатахуун нөөцлөх сав бэлтгэх зээлийн хүүгийн татаас гэж 20 тэрбумыг ААН-үүдэд тараасан 56 минутын өмнө
“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” Говьсүмбэр, Замын-Үүдэд хэрэгжиж байна 1 цагийн өмнө
Өнөөдөр “Олон улсын кофе өдөр” 3 цагийн өмнө
Шамбарам ба Н.Оргил эмчийн өгөх 8 зөвлөгөө 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орно 4 цагийн өмнө
Айчи-Нагояа 2026: Г.Наранцэцэг хүрэл медаль хүртлээ 20 цагийн өмнө
АИ-92 шатахууны чанарт хяналт тавьжээ 21 цагийн өмнө
Лондонд англи хэл сурч өвөлжих үү? 23 цагийн өмнө
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Шөнийн сурвалжилга: Өдөржин ажлаад орой тараад 5,6 цаг бензинд оочерлоод хэцүү байна Өчигдөр
Сайд нар Японд томилолтоор яваа тул ЗГ өнөөдөр хуралдахгүй Өчигдөр
ХОМ: Ж.Баярмаа гишүүний орлого нь жилийн 132 сая төгрөг болж огцом өсчээ Өчигдөр
ИРГЭН: Би үхмээргүй байна. 7 настай хүүхэддээ 7 хоног ч болов амьд харагдмаар байна Өчигдөр
Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар цасан шуурга шуурна Өчигдөр
Иргэд: Ажил, амьдралаа машинаар залгуулдаг бид шатахууны хэрэглээгээ бууруулах боломжгүй Өчигдөр
Хүүхдийн архаг өвдөлт, булчингийн чангарал эмчлэх дэвшилтэт төхөөрөмжийг Монголд анх удаа нэвтрүүллээ Өчигдөр
Хэнтий: Аймгийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг баталлаа Өчигдөр
АНУ-ын Сангийн яамны Техникийн туслалцааны албаны төлөөлөгчид Монгол Улсад ажиллалаа 2026/09/29
ХОМ: Г.Дамдиннямын 1.1 тэрбум төгрөгийн орлого 281 сая болж буурчээ. Тэрээр 1.8 тэрбум төгрөгийн авлагатай, зээлгүй 2026/09/29
ХОМ: М.Нарантуяа-Нара гишүүний орлого гурав дахин буурч 79 сая төгрөг болжээ 2026/09/29