“Олон улсын кофе өдөр”-ийг жил бүрийн 10 дугаар сарын 1-нд дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ өдөр бол зүгээр нэг халуун ундааг уух өдөр бус, харин кофены соёл, түүх, фермерүүдийн хөдөлмөр, түүнчлэн дэлхийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг хүндэтгэн дурсах өдөр юм. Энэ өдрийг анх 2015 онд Олон улсын кофены байгууллагаас (ICO) санаачлан албан ёсоор зарлажээ.
Дэлхий даяар өдөрт сая сая хүн кофег өдөр тутмын хэрэглээгээ болгосон байдаг. Хүний биед байж болох кафейны өдрийн дээд хэмжээ нь 400 мг бөгөөд энэ нь 250 мл орчим хэмжээтэй 4 аяга хар кофетой тэнцдэг. Хэтрүүлж хэрэглэвэл зүрх дэлсэх, нойргүйдэх сөрөг нөлөөтэй юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна