Бүжиглэж эхэлсэн цагаас хойш эм ууж, эмнэлэгт хэвтэхээ больсон гэж 64-78 настай ахмад бүжигчид хуучиллаа. Тэдний хувьд бүжиг бол зөвхөн хөдөлгөөн, дасгал биш. Өдөр бүр ажилдаа ирж байгаа мэт догдлон ирж, хамт олонтойгоо цагийг өнгөрүүлдэг байна. Сайхан хамт олонтой. Нэгнийхээ хэцүү үед, хэрэгтэй үед тусалж, ярилцдаг. Хүүхдүүд маань ч биднийг бүжиглэхийг дэмждэг гэсэн юм.
Ахмад бүжигчид үеийнхэндээ гэртээ сууж, ганцаараа байх бус, сонирхсон зүйлээрээ нэгдэж хөдөлгөөнтэй байхыг уриаллаа. Мөн залуучуудад “Ээж, аавыгаа бүжиглэх, спортоор хичээллэх, найз нөхөдтэйгөө нийгэмшихийг нь дэмжээрэй” хэмээн захисан юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна