Сэрэмжлүүлэг: Бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна

О.Шүрэнцэцэг
50 минутын өмнө

Малчид, хадланчид, тээвэрчид, тариаланчдын анхааралд: 02-ны өдөр Хангайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурах тул зам даваанд үзэгдэх орчин хязгаарлагдаж, халтиргаа гулгаа үүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байхыг анхааруулж байна.  

 10-р сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

  Нутгийн төв хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Архангай, Өвөрхангай, Өмнөговийн ихэнх сумд, Хөвсгөл, Булганы өмнөд, Дундговь, Дорноговийн хойд сумдын нутгаар 0.0-7.0 мм бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй. 

Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 

Говь-Алтайн нуруу, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Орхон голын хөндийгөөр +2...+7 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар +13...+18 градус, бусад нутгаар +7…+12 градус дулаан байна. 

 УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи зүүнээс секундэд 5-10 метр. Өдөртөө +9...+11 градус дулаан байна. 

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи зүүнээс секундэд 5-10 метр. Өдөртөө +9...+11 градус дулаан байна. 

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи зүүнээс секундэд 4-9 метр. Өдөртөө +7...+9 градус дулаан байна. 

05 цагт Улаанбаатар: +3 градус дулаан, харьцангуй чийг 44 хувь, агаарын даралт 873 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
64-78 настай ахмад бүжигчид хөдөлгөөнтэй байхыг уриаллаа 36 минутын өмнө
Ш.Оюун: Орон сууцанд удирдлага бариад хэвтэхийг жаргал гэж боддоггүй 44 минутын өмнө
Сэрэмжлүүлэг: Бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна 50 минутын өмнө
С.Эрдэнэбат: Ахмадуудад тэтгэврийн зээлээс бусад төрлийн зээл олгодоггүй нь Үндсэн хууль зөрчсөн асуудал 17 цагийн өмнө
О.Алтангэрэл: Шатахууны асуудалд иргэдийн тэвчээр тасарч, шударга ёс, үнэнийг шаардан жагсаж байна 17 цагийн өмнө
ИРГЭД: Төрөөс их зүйл хүсээгүй, ядаж шатахуунаа хэвийн олгочих 17 цагийн өмнө
АХМАДУУД: Тэтгэврийн зээлтэй, өрнөөс өрний хооронд амьдарч байна 17 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан:Шатахуун нөөцлөх сав бэлтгэх зээлийн хүүгийн татаас гэж 20 тэрбумыг ААН-үүдэд тараасан 21 цагийн өмнө
“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” Говьсүмбэр, Замын-Үүдэд хэрэгжиж байна 21 цагийн өмнө
Өнөөдөр “Олон улсын кофе өдөр” 23 цагийн өмнө
Шамбарам ба Н.Оргил эмчийн өгөх 8 зөвлөгөө 23 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орно Өчигдөр
Айчи-Нагояа 2026: Г.Наранцэцэг хүрэл медаль хүртлээ Өчигдөр
АИ-92 шатахууны чанарт хяналт тавьжээ Өчигдөр
Лондонд англи хэл сурч өвөлжих үү? Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Шөнийн сурвалжилга: Өдөржин ажлаад орой тараад 5,6 цаг бензинд оочерлоод хэцүү байна Өчигдөр
Сайд нар Японд томилолтоор яваа тул ЗГ өнөөдөр хуралдахгүй 2026/09/30
ХОМ: Ж.Баярмаа гишүүний орлого нь жилийн 132 сая төгрөг болж огцом өсчээ 2026/09/30
ИРГЭН: Би үхмээргүй байна. 7 настай хүүхэддээ 7 хоног ч болов амьд харагдмаар байна 2026/09/30