“Өсвөр үе – Бидний ирээдүй” нэгдсэн арга хэмжээ боллоо

O.Аззаяа
55 минутын өмнө

Сонгинохайрхан дүүргийн ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдыг хамруулсан гамшгийн үеийн бэлэн байдлын сургалт, дадлагыг өнөөдөр /2026.10.02/ зохион байгууллаа. Мөн арга хэмжээний үеэр АНУ, ОХУ, БНХАУ, Чех, Унгар, Япон зэрэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамдаас оролцож, тухайн улсад суралцах боломж, тэтгэлэгт хөтөлбөрийн талаар мэдээлэл хүргэсэн нь онцлог байлаа.

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо арга хэмжээг нээж үг хэлэхдээ залуучууд, өсвөр үеийнхний хөгжилд чиглэсэн аливаа ажил бол хамгийн чухал хөрөнгө оруулалт гэдгийг дурдаж, гамшиг, эрсдэлд бэлэн байж, зөв дадалтай, ирээдүйнхээ талаар эерэг төсөөлөлтэй, өндөр ёс суртахуунтай иргэн болон төлөвших хэрэгтэйг онцоллоо. Мөн тэрээр төгсөх ангийн сурагчдад мэргэжил сонголт, ойрын жилүүдэд эрэлттэй байх ажлын байр болон хорт зуршил, донтолтоос хэрхэн ангид байх талаар мэдээлэл өгч, нээлттэй ярилцлага өрнүүлэв.

Хүүхдүүд гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, гал түймэр, газар хөдлөлт болон болзошгүй аюул, ослын үед хэрхэн сандарч тэвдэлгүй бусдын болон өөрийн аюулгүй байдлыг хангах талаар нүдээр үзэж, бодит нөхцөлд сургуулилт хийсэндээ баяртай байлаа. Мөн хар тамхи, хорт зуршлын хор нөлөө, донтолтоос хэрхэн урьдчилан сэргийлэх талаар мэргэжлийн байгууллагуудаас сургалт орсон юм. Эрэлч нохдын болон өндрөөс аврах, гал түймэр унтраах үйл явцыг хүүхдүүд анх удаагаа үзэж байгаагаа хэлж байв.

“Өсвөр үе – Бидний ирээдүй” арга хэмжээг Сонгинохайрхан дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлөөс хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа аж. Арга хэмжээнд дүүргийн Боловсролын хэлтэс, Прокурорын газар, Цагдаагийн газар, Онцгой байдлын хэлтэс, Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төв, Хүүхэд, гэр бүл, хөгжил, хамгааллын хэлтэс, Шүүх шинжилгээний хэлтэс, Улаан загалмайн хороо болон Үндэсний аврах бригад, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар, Цагдаа, дотоодын цэргийн нэгдсэн сургалтын төв зэрэг олон байгууллага оролцож, хүүхэд, өсвөр үеийнхэнд бодит мэдээлэл, практик мэдлэг хүргэсэн цогц сургалт, дадлагын арга хэмжээ болж өнгөрлөө.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Д.Золзаяа: Шавь нараа харахаар надаар дутах юм шиг санагдаад багшийн мэргэжлээ орхиж чадаагүй 40 минутын өмнө
“Өсвөр үе – Бидний ирээдүй” нэгдсэн арга хэмжээ боллоо 55 минутын өмнө
Д.Цогтбаатар: Ахмадын тэтгэврийг 1.5 сая төгрөгт хүргэх бүрэн боломжтой 1 цагийн өмнө
Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна 3 цагийн өмнө
“Өсвөр үе – Бидний ирээдүй” нэгдсэн арга хэмжээ боллоо 18 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа 20 цагийн өмнө
Диди багш: Цэцэрлэг сонгоно гэдэг хүүхдээ хэдэн цаг байлгах газраа сонгож байгаа хэрэг биш 21 цагийн өмнө
Г.Дамдинням: Намайг огцруулаад шатахууны асуудал хэвийн болно гэвэл шууд больчихмоор байна 23 цагийн өмнө
Б.Дашпүрэв: Шатахууны 11 хоногийн нөөцтэй байна Өчигдөр
64-78 настай ахмад бүжигчид хөдөлгөөнтэй байхыг уриаллаа Өчигдөр
Ш.Оюун: Орон сууцанд удирдлага бариад хэвтэхийг жаргал гэж боддоггүй Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна Өчигдөр
С.Эрдэнэбат: Ахмадуудад тэтгэврийн зээлээс бусад төрлийн зээл олгодоггүй нь Үндсэн хууль зөрчсөн асуудал Өчигдөр
О.Алтангэрэл: Шатахууны асуудалд иргэдийн тэвчээр тасарч, шударга ёс, үнэнийг шаардан жагсаж байна Өчигдөр
ИРГЭД: Төрөөс их зүйл хүсээгүй, ядаж шатахуунаа хэвийн олгочих Өчигдөр
АХМАДУУД: Тэтгэврийн зээлтэй, өрнөөс өрний хооронд амьдарч байна Өчигдөр
Л.Мөнхбаясгалан:Шатахуун нөөцлөх сав бэлтгэх зээлийн хүүгийн татаас гэж 20 тэрбумыг ААН-үүдэд тараасан 2026/10/01
“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” Говьсүмбэр, Замын-Үүдэд хэрэгжиж байна 2026/10/01
Өнөөдөр “Олон улсын кофе өдөр” 2026/10/01
Шамбарам ба Н.Оргил эмчийн өгөх 8 зөвлөгөө 2026/10/01