“Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо

Б.Хонгорзул
56 минутын өмнө

Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо

Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутныг шалгаруулж, сургалтын тэтгэлгийг нь гардууллаа. Бизнесийн байгууллагуудаас анхлан санаачлан хэрэгжүүлж, энэ онд 22 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. 2026 оны хөтөлбөрт Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 3, 4 дүгээр дамжааны, мэргэжлийн чиглэл харгалзахгүй 2,000 гаруй оюутан материалаа ирүүлсэн. Гурван шатны сонгон шалгаруулалтын үр дүнд 16 их, дээд сургуулийн 28 мэргэжлийн чиглэлийн шилдэг 100 оюутныг тодрууллаа.

Голомт банк оюутан, залуусын боловсролыг дэмжих, санхүүгийн бодит туслалцаа үзүүлэх зорилгоор нийгмийн хариуцлагын хүрээнд “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийг 2003 оноос хойш тасралтгүй хэрэгжүүлсээр ирсэн. Хөтөлбөрийн онцлог нь сургалтын тэтгэлэг олгохоос гадна оюутнуудад Голомт банканд мэргэжлийн чиглэлийн дагуу бүтэн болон хагас цагаар ажиллах боломжийг санал болгодог. Ингэснээр оюутан залуусын хөдөлмөр эрхлэлтийг бодитоор дэмжиж, ажлын туршлага хуримтлуулах нөхцөлийг бүрдүүлж байна. “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр” хэрэгжиж эхэлснээс хойших 22 жилийн хугацаанд 2,100 гаруй оюутанд нийт 1.7 тэрбум төгрөгийн сургалтын тэтгэлэг олгожээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Томуугийн дархлаажуулалтыг энэ сарын 15 хүртэл үргэлжилнэ 4 минутын өмнө
“Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо 56 минутын өмнө
Хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад FIFA-тай хамтарна 1 цагийн өмнө
Бага бүлгийн багш: Заримдаа ус ч уугаагүй, 00 ч орж амжаагүй байдаг 1 цагийн өмнө
Нийт нутгаар хур тунадас орохгүй 2 цагийн өмнө
Н.Ундрал: Сайн аав, сайн нөхөр байхыг хичээдэг 22 цагийн өмнө
​Залуус нэгдэж, “РЕФОРМ” клуб байгуулжээ 22 цагийн өмнө
ОУХМ П.Мөрөн Дэлхийн аварга боллоо Өчигдөр
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар дулаарна Өчигдөр
Э.Батшугар: Эмч нарын цалин үе шаттай нэмэгдэж байгаа Өчигдөр
Д.Золзаяа: Шавь нараа харахаар надаар дутах юм шиг санагдаад багшийн мэргэжлээ орхиж чадаагүй Өчигдөр
“Өсвөр үе – Бидний ирээдүй” нэгдсэн арга хэмжээ боллоо Өчигдөр
Д.Цогтбаатар: Ахмадын тэтгэврийг 1.5 сая төгрөгт хүргэх бүрэн боломжтой Өчигдөр
Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна 2026/10/03
“Өсвөр үе – Бидний ирээдүй” нэгдсэн арга хэмжээ боллоо 2026/10/02
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа 2026/10/02
Диди багш: Цэцэрлэг сонгоно гэдэг хүүхдээ хэдэн цаг байлгах газраа сонгож байгаа хэрэг биш 2026/10/02
Монгол улсын шинэ заан Д.Алтанцоожид “Заан жимни”-г гардууллаа 2026/10/02
Г.Дамдинням: Намайг огцруулаад шатахууны асуудал хэвийн болно гэвэл шууд больчихмоор байна 2026/10/02
Б.Дашпүрэв: Шатахууны 11 хоногийн нөөцтэй байна 2026/10/02