Монгол улсын шинэ заан Д.Алтанцоожид “Заан жимни”-г гардууллаа

O.Аззаяа
2026/10/02

Монгол Улсын шинэ Заан Д.Алтанцоожид үе үеийн Заан цолтнуудад гардуулж ирсэн “Заан Жимни” бай шагналыг 10 дугаар сарын 1-ний өдөр ёслол төгөлдөр гардууллаа.

Өдгөөг хүртэл “Заан Жимни”-гийн эзэн болсон эрхэм бөхчүүд цолоо ахиулан

Даян аварга, Арслан, Гарьд цол хүртсэн бэлгэшээлтэй сайхан уламжлалтай билээ.

Шинэ Заан Д.Алтанцоожийн цол бат, бяр тэгш, хийморь өөдөө байж, бөхийн их зам нь улам дардан байх болтугай.

Монгол бөхийн босоо цагаан хийморь мөнхөд ивээх болтугай!

Бартаат замын баатар, бодит хэмнэлтийн гайхамшиг. “Сүзүки Жимни”

МОНГОЛ УЛСЫН ШИНЭ ЗААН Д.АЛТАНЦООЖИД “ЗААН ЖИМНИ”-Г ГАРДУУЛЛАА

Монгол Улсын шинэ Заан, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Даваасүрэнгийн Алтанцоожид зургаа дахь “Заан Жимни” бай шагналыг 10 дугаар сарын 1-ний өдөр ёслол төгөлдөр гардууллаа.

 Бридж Моторс ХХК нь Үндэсний их баяр наадмын долоогийн даваанд тунаж барилдан давсан бөхөд “Заан Жимни” бай шагналыг ЗУРГАА дахь жилдээ олгож байгаа бөгөөд энэ нь Монгол бөхийн их уламжлалтай хосолсон бэлгэшээлт сайхан ёс болон тогтжээ.

Өмнөх таван удаагийн “Заан Жимни”-гийн эзэд болох улсын гарьд М.Бадарч, М.Лхагвагэрэл, улсын арслан Ц.Бямба-Отгон, Э.Батмагнай, улсын даян аварга Б.Орхонбаяр нар бүгд цолоо ахиулсан нь “Заан Жимни”-г бэлгэ дэмбэрэлтэй шагнал хэмээн бэлгэдэх сайхан түүхийг бүтээсэн билээ.

Монгол бөхийн хүч чадал, тэсвэр хатуужил, уран мэх, авхаалж самбаа, шударга өрсөлдөөн, хүн чанар хэмээх эрхэм чанарыг эрхэмлэн, үндэсний өв соёл, бахархлыг хадгалан уламжилж, түгээн дэлгэрүүлэх үйлсийг “Бридж Корпорац” олон жилийн турш дэмжин гүйцэтгэж ирсэн ба цаашид ч мөн энэхүү үйлсийг 100 100 жил үргэлжүүлэхийн тулд хүчин зүтгэсээр байх болноо гэж Корпорацийн үүсгэн байгуулагч  ТУЗ-ын дарга, ерөнхийлөгч Д.Ганхуяг хэлсэн үгэндээ онцгойлон дурьдав.

Бай шагналыг гардуулах үед, шинэхэн Улсын заан Д.Алтанцоожийн унаган нутгийн ах, МУ-ын Далай, Даян, Дархан аврага, XX зууны Манлай аварга Б.Бат-Эрдэнэ хэлсэн үгэндээ Бридж корпорацтай Монгол улсаа хөгжүүлэн дэлгэрүүлэх их зорилго чиглэлд үргэлж хамт байснаа дурьдан, “Бридж”-ийн хэмээх Д.Ганхуягтай 40 жилийн өмнө Заан цолтой нөхөрлөж эхэлсэн дурсамж болон анх Заан Жимни бай шагналыг эхлүүлэх санаалчлагыг гаргаж байсан тухайгаа хуваалцлаа.

Шинэ заан маань бай шагнал гардан авах үедээ “Өмнөх Заан Жимнигийн эзэн бөхчүүдийн ижил цолоо ахиулан амжилт гаргах хариуцлагыг мөн хамт хүлээн авлаа” гэлээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
2
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Томуугийн дархлаажуулалтыг энэ сарын 15 хүртэл үргэлжилнэ 38 минутын өмнө
“Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо 1 цагийн өмнө
Хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад FIFA-тай хамтарна 1 цагийн өмнө
Бага бүлгийн багш: Заримдаа ус ч уугаагүй, 00 ч орж амжаагүй байдаг 2 цагийн өмнө
Нийт нутгаар хур тунадас орохгүй 3 цагийн өмнө
Н.Ундрал: Сайн аав, сайн нөхөр байхыг хичээдэг 22 цагийн өмнө
​Залуус нэгдэж, “РЕФОРМ” клуб байгуулжээ 23 цагийн өмнө
ОУХМ П.Мөрөн Дэлхийн аварга боллоо Өчигдөр
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар дулаарна Өчигдөр
Э.Батшугар: Эмч нарын цалин үе шаттай нэмэгдэж байгаа Өчигдөр
Д.Золзаяа: Шавь нараа харахаар надаар дутах юм шиг санагдаад багшийн мэргэжлээ орхиж чадаагүй Өчигдөр
“Өсвөр үе – Бидний ирээдүй” нэгдсэн арга хэмжээ боллоо Өчигдөр
Д.Цогтбаатар: Ахмадын тэтгэврийг 1.5 сая төгрөгт хүргэх бүрэн боломжтой Өчигдөр
Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна 2026/10/03
“Өсвөр үе – Бидний ирээдүй” нэгдсэн арга хэмжээ боллоо 2026/10/02
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа 2026/10/02
Диди багш: Цэцэрлэг сонгоно гэдэг хүүхдээ хэдэн цаг байлгах газраа сонгож байгаа хэрэг биш 2026/10/02
Монгол улсын шинэ заан Д.Алтанцоожид “Заан жимни”-г гардууллаа 2026/10/02
Г.Дамдинням: Намайг огцруулаад шатахууны асуудал хэвийн болно гэвэл шууд больчихмоор байна 2026/10/02
Б.Дашпүрэв: Шатахууны 11 хоногийн нөөцтэй байна 2026/10/02