Хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад FIFA-тай хамтарна

Б.Хонгорзул
1 цагийн өмнө

Монгол Улсад олон улсын стандартад нийцсэн хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулах чиглэлээр хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичигт Монгол Улсын Засгийн газар, Олон улсын хөлбөмбөгийн холбоо (FIFA) 2026 оны аравдугаар сарын 2-нд гарын үсэг зурлаа.

Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан, FIFA-гийн Гишүүн холбоодыг хариуцсан ерөнхий захирал Элхан Маммадов, Монголын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч Ц.Анандбазар нар санамж бичигт гарын үсэг зурж, тус ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, FIFA-гийн Ерөнхийлөгч Жианни Инфантино нар оролцлоо.

Санамж бичгийн хүрээнд FIFA цэнгэлдэх хүрээлэнг төлөвлөх, барьж байгуулахад техникийн зөвлөгөө, мэргэжлийн туслалцаа үзүүлэх бол Монгол Улсын Засгийн газар төслийг хэрэгжүүлэхэд хууль тогтоомжийн хүрээнд дэмжлэг үзүүлэх юм.

Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улсад хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх, хүүхэд, залуучуудыгдэмжих, цаашид олон улсын тэмцээн, уралдааныг эх орондоо зохион байгуулах боломжийг бүрдүүлэх зорилготой юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Томуугийн дархлаажуулалтыг энэ сарын 15 хүртэл үргэлжилнэ 7 минутын өмнө
“Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо 59 минутын өмнө
Хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад FIFA-тай хамтарна 1 цагийн өмнө
Бага бүлгийн багш: Заримдаа ус ч уугаагүй, 00 ч орж амжаагүй байдаг 1 цагийн өмнө
Нийт нутгаар хур тунадас орохгүй 2 цагийн өмнө
Н.Ундрал: Сайн аав, сайн нөхөр байхыг хичээдэг 22 цагийн өмнө
​Залуус нэгдэж, “РЕФОРМ” клуб байгуулжээ 22 цагийн өмнө
ОУХМ П.Мөрөн Дэлхийн аварга боллоо Өчигдөр
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар дулаарна Өчигдөр
Э.Батшугар: Эмч нарын цалин үе шаттай нэмэгдэж байгаа Өчигдөр
Д.Золзаяа: Шавь нараа харахаар надаар дутах юм шиг санагдаад багшийн мэргэжлээ орхиж чадаагүй Өчигдөр
“Өсвөр үе – Бидний ирээдүй” нэгдсэн арга хэмжээ боллоо Өчигдөр
Д.Цогтбаатар: Ахмадын тэтгэврийг 1.5 сая төгрөгт хүргэх бүрэн боломжтой Өчигдөр
Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна 2026/10/03
“Өсвөр үе – Бидний ирээдүй” нэгдсэн арга хэмжээ боллоо 2026/10/02
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа 2026/10/02
Диди багш: Цэцэрлэг сонгоно гэдэг хүүхдээ хэдэн цаг байлгах газраа сонгож байгаа хэрэг биш 2026/10/02
Монгол улсын шинэ заан Д.Алтанцоожид “Заан жимни”-г гардууллаа 2026/10/02
Г.Дамдинням: Намайг огцруулаад шатахууны асуудал хэвийн болно гэвэл шууд больчихмоор байна 2026/10/02
Б.Дашпүрэв: Шатахууны 11 хоногийн нөөцтэй байна 2026/10/02