Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө

O.Аззаяа
56 минутын өмнө

Голомт банк олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ өргөмжлөгдөж, “5 year icon” батламж авч буй Монгол Улсын анхны байгууллага боллоо. Анх 2022 онд Монгол Улсын банк санхүүгийн салбараас түүчээлэн “Ажиллахад таатай газар”-аар батламжлагдаж байсан бол өдгөө жил бүр амжилтаа тогтмол өсгөн бэхжүүлж, олон улсын түвшинд дахин үнэлэгдлээ.

“Ажиллахад таатай газар” батламжийг олон улсын “Great Place to Work Institute”-ээс сүүлийн 30 гаруй жилийн турш 90 гаруй улсын 11 сая ажилтнаас жил бүр судалгаа авч, тухайн байгууллага нь “Ажиллахад таатай газар” эсэхийг хараат бусаар үнэлдэг. Голомт банкны тухайд ажилтнуудынхаа итгэлцэл, хүндлэл, нөхөрлөл, бахархал, шударга байдлыг бэхжүүлж, хамтран ажиллахад таатай орчныг бүрдүүлэн ажилласан нь олон улсын түвшинд тав дахь жилдээ баталгаажсан тул энэхүү хүндтэй батламжийг “Great Place to Work”-ийн бүс нутгийн төлөөлөгчид гардууллаа. Мөн “Great workplaces summit” арга хэмжээний үеэр Голомт банк “Ажиллахад таатай газар” болсон туршлагаасаа хуваалцсан юм.

Зургийг хажуу тийш гүйлгэж үзнэ үү.


“Great Place to Work”-ийн Азийн бүсийг хариуцсан Гүйцэтгэх захирал Хосе Карлос

                Бид байгууллагыг үнэлэхдээ нарийвчилсан, цогц судалгааг хийдэг бөгөөд байгууллагын үйл ажиллагааны 60 үзүүлэлтээр нэг бүрчлэн нягтлан судалж үздэг. Эдгээр олон үзүүлэлт шалгуурыг бүрэн хангаж, албан ёсны батламж гардан авахын тулд тухайн байгууллагын гүйцэтгэлийн түвшин маш өндөр байх шаардлагатай.  Батламж гэдэг бол байгууллагын бодит гүйцэтгэл, амжилтыг хүлээн зөвшөөрч буй хүндтэй баталгаа юм. Тэгвэл Голомт банк энэхүү өндөр шалгуурыг бүр таван жил дараалан амжилттай хангаж байгаа нь үнэхээр бахдам бөгөөд гайхалтай амжилт юм.

 

Голомт банкны Хүний нөөцийн удирдлагын газрын захирал Г.Уянга

               Анх Голомт банк энэхүү олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөндлөнгийн үнэлгээнд хамрагдаж байхад бидний оноо 80 хувиар эхэлж байлаа. Жил ирэх тусам оноогоо нэмэгдүүлж, 2026 оны байдлаар 92 хувийн үр дүнтэйгээр “Ажиллахад таатай газар”-ын үнэлгээг авч байна. Голомт банкны үнэлгээ 2025 оноос эхлэн Монгол Улсын хэмжээнд “Ажиллахад таатай газар”-ын судалгаа авсан байгууллагуудаас 10 гаруй хувиар өндөр үзүүлэлттэй гарч, харин азийн бүс нутгийн байгууллагуудтай эн зэрэгцэж ирлээ. Энэ жилийн үр дүнгийн тухайд азийн байгууллагуудаас даруй хоёр хувиар дээшилсэн амжилт гаргалаа. Энэхүү амжилт бол Голомт банкны засаглал, бизнес, менежмент, хүний нөөцийн бодлого болон ажилтнуудтайгаа олон талаас нь хамтарч ажилласны бүтэн жилийн үр дүн ийнхүү бодитоор үнэлэгдэж байгаад баяртай байна.

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Ажиллахад таатай газар” хөнлөнгийн үнэлгээнд хамрагдсанаар цаашлаад байгууллагын соёл, манлайлал, ажилтнуудын сэтгэл ханамж, удирдлагын ур чадвар, хамтын ажиллагааг хэрхэн сайжруулах талаар чухал алхмуудыг тодорхойлоход ач холбогдолтой юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ирэх 11 дүгээр сард шүлхийн вакциныг гаргахад анхаарч байна 52 минутын өмнө
Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө 56 минутын өмнө
“Дэлхийн хуримтлалын өдөр-2026” аяныг Монгол Улсын хэмжээнд эхлүүллээ 1 цагийн өмнө
ТА ӨВӨЛДӨӨ БЭЛЭН ҮҮ? 5 цагийн өмнө
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь 5 цагийн өмнө
О.Батнайрамдал: Оюу толгойн лицензийн асуудлаар Сангийн сайдад хандана 21 цагийн өмнө
Б.Баярбаатар: Хану гээд галзуу юм "Өнчин охидоор порно хийнэ" гээд яриад сууж байгаа нь аргагүй юм байна 23 цагийн өмнө
ШТС-ын ээлж хүлээлцэх цагийг ачааллын бус үед буюу 11:00 цагт болгон өөрчиллөө 23 цагийн өмнө
Б.Түвшин: Бүлгийн даргад нэр дэвших хүмүүсээ харж байж нэр дэвших эсэхээ шийднэ Өчигдөр
Г.Дамдинням: Түгээгч жаахан охиныг зодох гээд байхын оронд намайг загна Өчигдөр
Ө.Шижир: Ардчилсан намын бүлгийн даргаар Х.Тэмүүжин гишүүн болоход тохирох хүн Өчигдөр
“Нийгмийн дайсан” МУСК, Казахстанчуудыг шуугиулж байна Өчигдөр
Томуугийн дархлаажуулалтыг энэ сарын 15 хүртэл үргэлжилнэ Өчигдөр
“Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо Өчигдөр
Хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад FIFA-тай хамтарна Өчигдөр
Бага бүлгийн багш: Заримдаа ус ч уугаагүй, 00 ч орж амжаагүй байдаг Өчигдөр
Нийт нутгаар хур тунадас орохгүй Өчигдөр
Н.Ундрал: Сайн аав, сайн нөхөр байхыг хичээдэг 2026/10/04
​Залуус нэгдэж, “РЕФОРМ” клуб байгуулжээ 2026/10/04
ОУХМ П.Мөрөн Дэлхийн аварга боллоо 2026/10/04