“Нийгмийн дайсан” МУСК Казахстанчуудыг шуугиулж байна

Б. Пагамдулам
1 цагийн өмнө

СОШИАЛЫН СОЛИОРОЛ ЗӨВХӨН МОНГОЛД БИШ, ДЭЛХИЙН БҮХ УЛСАД БИЙ

“Казахстанд ийм төрлийн кино хийгдэж байгаагүй. Монголын уран бүтээлчид үнэхээр зоригтой, эрх чөлөөтэй ажилладаг юм байна” хэмээн Казахстаны кино салбарынхан Монголын уран бүтээлчдийг онцолжээ.

Монголын кино урлаг олон улсын зах зээлд шинэ түүх бичиж байна. “Гарам Медиа” компанийн бүтээл “Нийгмийн Дайсан” Монголын уран сайхны кино аравдугаар сарын 1-нээс Бүгд Найрамдах Казахстан Улсын 51 кино театрт Казах болон Орос хэлээр албан ёсоор гарч эхэллээ. 

Харин тус киноны нээлтийн дараа Казахстаны кино салбарын төлөөлөл, мэргэжилтнүүд болон шүүмжлэгчид Монголын уран бүтээлчдийн зоригтой, чөлөөт бүтээл туурвих чадварыг онцлон сайшаажээ.

Тэдний зүгээс “Казахстанд ийм төрлийн кино хийгдэж байгаагүй. Монголын уран бүтээлчид үнэхээр зоригтой, эрх чөлөөтэй ажилладаг юм байна” хэмээн үнэлсэн байна. 

СОШИАЛЫН СОЛИОРОЛ ЗӨВХӨН МОНГОЛД БИШ, ДЭЛХИЙН БҮХ УЛСАД БИЙ

“Нийгмийн Дайсан” киноны гол санаа нь өнөө цагийн нийгмийн хамгийн эмзэг асуудлын нэг болох цахим орчны шүүлт, олон нийтийн дайралт, хүнийг баримт нотолгоогүйгээр яллах үзэгдлийг хөндсөнөөрөө онцлог болжээ. 

Гартаа барьсан гар утсаа зэвсэг болгон, нийгмийн сүлжээгээр бусдыг шүүж, яллаж, нэг хүнийг хэдхэн хормын дотор нийгмийн дайсан болгож чадах болсон энэ цаг үед кино үзэгчдэд нэгэн том асуулт тавьж байна.

“Нийгмийн дайсан” нь чухам хэн юм бэ? Бусдыг буруутгаж буй бид өөрсдөө биш биз?

Казахстаны кино салбарынхны зүгээс сошиал орчны хэт туйлшрал, олон нийтийн шүүлт нь зөвхөн нэг улсын асуудал биш, дэлхий нийтэд тулгамдаж буй үзэгдэл гэдгийг онцолжээ.

Тиймээс ч энэ киног Казахстаны зах зээлд албан ёсоор гаргах нь оновчтой сонголт болсон хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн байна.

МОНГОЛЫН КИНОГ 51 ТЕАТРТ ГАРГАСАН НЬ ЗҮГЭЭР НЭГ НЭЭЛТ БИШ

Энэхүү нээлт нь Монголын уран сайхны кино Казахстаны зах зээлд албан ёсны дистрибьютороор дамжин, кино театруудын өргөн түгээлтээр орон даяар гарч буй анхны тохиолдол гэдгээрээ онцгой ач холбогдолтой юм.

Өөрөөр хэлбэл, Монгол кино зөвхөн фестиваль, тусгай үзвэрээр бус, тухайн улсын кино театруудын албан ёсны түгээлтээр шинэ үзэгчдэд хүрч эхэлж байна.

Энэ нь Монголын кино бүтээлүүд Төв Азийн зах зээлд өрсөлдөх, цаашлаад олон улсын кино урлагтай хамтран ажиллах шинэ боломжийг нээж буй чухал алхам юм. 

Тус киноны зохиолч, найруулагчаар Б.Гарамханд ажилласан бөгөөд гол дүрүүдэд МУГЖ Б.Ариунбямба, МУГЖ Э.Оюун, СТА Н.Цэнд-Аюуш, СТА Э.Тодгэрэл, артист Тришна буюу Н.Ханбилэг нар тогложээ.

Нийгмийн сүлжээгээр бусдыг яллах амархан. Харин үнэнийг олох амаргүй. Магадгүй нийгмийн хамгийн том дайсан нь бидний өөрсдийн хандлага ч байж мэднэ.

Монголын уран бүтээлчдийн зоригтой бүтээл ийнхүү хилийн чанадад  үзэгчдийг шуугиулж байна.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Түвшин: Бүлгийн даргад нэр дэвших хүмүүсээ харж байж нэр дэвших эсэхээ шийднэ 23 минутын өмнө
Г.Дамдинням: Түгээгч жаахан охиныг зодох гээд байхын оронд намайг загна 52 минутын өмнө
Ө.Шижир: Ардчилсан намын бүлгийн даргаар Х.Тэмүүжин гишүүн болоход тохирох хүн 55 минутын өмнө
“Нийгмийн дайсан” МУСК Казахстанчуудыг шуугиулж байна 1 цагийн өмнө
Томуугийн дархлаажуулалтыг энэ сарын 15 хүртэл үргэлжилнэ 2 цагийн өмнө
“Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо 3 цагийн өмнө
Хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад FIFA-тай хамтарна 3 цагийн өмнө
Бага бүлгийн багш: Заримдаа ус ч уугаагүй, 00 ч орж амжаагүй байдаг 3 цагийн өмнө
Нийт нутгаар хур тунадас орохгүй 4 цагийн өмнө
Н.Ундрал: Сайн аав, сайн нөхөр байхыг хичээдэг Өчигдөр
​Залуус нэгдэж, “РЕФОРМ” клуб байгуулжээ Өчигдөр
ОУХМ П.Мөрөн Дэлхийн аварга боллоо Өчигдөр
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар дулаарна Өчигдөр
Э.Батшугар: Эмч нарын цалин үе шаттай нэмэгдэж байгаа Өчигдөр
Д.Золзаяа: Шавь нараа харахаар надаар дутах юм шиг санагдаад багшийн мэргэжлээ орхиж чадаагүй 2026/10/03
“Өсвөр үе – Бидний ирээдүй” нэгдсэн арга хэмжээ боллоо 2026/10/03
Д.Цогтбаатар: Ахмадын тэтгэврийг 1.5 сая төгрөгт хүргэх бүрэн боломжтой 2026/10/03
Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна 2026/10/03
“Өсвөр үе – Бидний ирээдүй” нэгдсэн арга хэмжээ боллоо 2026/10/02
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа 2026/10/02