ХААН галерейд нээгдсэн “Домогт хатад” үзэсгэлэнд тухлан саатаарай

O.Аззаяа
1 цагийн өмнө

Уран барималч Б.Очирсүрэнгийн бие даасан “Домогт хатад” үзэсгэлэн 2026 оны 10-р сарын 2-ны өдөр ХААН галерейд олны хүртээл боллоо.

No description available.

No description available.

Үзэсгэлэнд Цагаадайн улс, Алтан ордын улс, Ил хаадын улс, Их Юань улс зэрэг эртний төрт улсын түүхэн цаг үед төр нийгмийн үйл хэрэгт оролцож байсан хатдыг дүрслэн харуулснаараа онцлог юм.

No description available.

Ийнхүү түүхэн хатдын дүрийг бүтээхдээ археологийн олдвор, түүхэн сурвалж, хувцас, гоёл чимэглэл, эд өлгийн зүйлсийн олдвор, тэдгээрийн бэлгэдэл, хээ дүрс, хөдөлгөөний нарийн судалгаанд тулгуурлан урлажээ. Мөн уран бүтээлч түүхэн хатдын хувь заяа, сонголтыг хаан төрийн түүхэн замналтай холбон, тэдний амьдрал Монголын түүхийн томоохон үйл явдлуудтай хэрхэн огтлолцож байсан тухай өөрийн бодол эргэцүүллээ дүрслэх урлагийн хэлээр өгүүлжээ.

No description available.

“Домогт хатад” үзэсгэлэнгийн бүтээл бүр өөр өөр хувь тавиланг өөр өөрийн “хэлээр” өгүүлэх мэт харагдана.  Шонхроо гартаа авсан анч хатны дүрээс эрх чөлөө, эр зориг мэдрэгдэх бол оюун билиг, алсын хараагаараа төр, нийгмийн амьдралд нөлөөлсөн төрийн зүтгэлтэн хатдын дүр ч үзэгдэх аж.  Ингэснээрээ хатдын хувь заяа, сонголт, дотоод хүч, төр нийгэмд үзүүлсэн нөлөөг өнөөгийн үзэгчдэд дахин шинээр эргэцүүлэх орон зайг бүрдүүлсэн бөгөөд зөвхөн хааны хатад, эгэл түүхэн дүрүүд бус түүхийг бүтээлцсэн бие даасан оролцогчид хэмээн хүчтэй тунхаглажээ. Мөн Б.Очирсүрэнгийн бүтээлд эдгээр дүрийн сүр хүчийг сүрлэг хөдөлгөөнөөс илүүтэй дүрийн төрх, дотоод мэдрэмж, хэмнэл, орон зайн шийдлээр дамжуулан харуулсан нь гайхалтай.

No description available.

Уран барималч Б.Очирсүрэн нь Дүрслэх урлагийн академийн уран баримлын ангийг төгссөн бөгөөд түүх, археологи, нүүдэлчдийн соёлын өвийг судлан бүтээлдээ тод томруун тусгадгаараа онцлог юм. Мөн тэрбээр Австри улсын Вена хотын Дэлхийн музейд бие даасан үзэсгэлэнгээ толилуулж, олон улсын үзэгчдэд уран бүтээлээ хүргэж байсан туршлагатай уран бүтээлч юм.

No description available.

“Домогт хатад” үзэсгэлэн 2026 оны 10-р сарын 30-ныг дуустал ХААН Банк цамхгийн 3-р давхарт байрлах ХААН галерейд ажлын өдрүүдэд 10:00–18:00 цагийн хооронд нээлттэй байх тул урлаг сонирхогч та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

No description available.

No description available.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХААН галерейд нээгдсэн “Домогт хатад” үзэсгэлэнд тухлан саатаарай 1 цагийн өмнө
Баавгай үзэгдсэн өмнө давтан бүртгэгдсэн бүх аймаг, сумдуудад нэн даруй арга хэмжээ авахыг чиглэл болгов 1 цагийн өмнө
​ Жирэмсний массаж, хөх арчилгааны сургалтын эрх бэлэглэнэ 3 цагийн өмнө
П.Адарсүрэн агсны гэрэлт хөшөө бослоо 3 цагийн өмнө
ГССҮТ: Баавгайд бариулсан өвчтөний биеийн байдал хүнд байна 6 цагийн өмнө
Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ 7 цагийн өмнө
Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ 10 цагийн өмнө
Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох эсхүл цахимаар ажиллуулна 10 цагийн өмнө
Энэ сарын 9-нийг хүртэл ихэнх нутгаар дулаахан байна 11 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
0-2 сартай нярай харах үйлчилгээг Энх-Амаржин эх нярайн сувилал нэвтрүүллээ Өчигдөр
УИХ-ын гишүүн А.Ганбаатар иргэний өмчлөлийн автозогсоолыг татвараас чөлөөлөх хууль санаачилжээ Өчигдөр
ТАНИЛЦ: Нийгмийн халамж олгох 10 дугаар сарын хуваарь Өчигдөр
Дорнод аймаг аялал жуулчлалаас 9.5 тэрбум төгрөгийн орлого олжээ Өчигдөр
ҮСХ-ноос 1968төг гэж мэдээлсэн төмсний үнэ бодит байдал дээр 2500төг байна Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд Өчигдөр
Нярайн хувцсаар хөнжил, дэр, чихмэл, хувцас оёдог хөдөлмөрч эмэгтэй Н.Доржхандыг онцоллоо Өчигдөр
Ихэнх нутгаар хур тунадас орохгүй Өчигдөр
Ирэх 11 дүгээр сард шүлхийн вакциныг гаргахад анхаарч байна 2026/10/06
Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө 2026/10/06