Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ

O.Аззаяа
1 цагийн өмнө

Төрийн банк харилцагчдадаа эрүүл мэндийн гэнэтийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хувийн эрүүл мэндийн хуримтлал үүсгэх, эрүүл мэндийн үйлчилгээнд хөнгөлөлттэй нөхцөлөөр хамрагдах боломжийг бүрдүүлэх зорилгоор “Эрүүл иргэн” багц бүтээгдэхүүнийг санал болгон ажиллаж байна.

Тус багц бүтээгдэхүүний харилцагч болсноор Төрийн банктай хамтран ажилладаг Монгол Улсын 20, Бүгд Найрамдах Солонгос Улсын 70 гаруй, Бүгд Найрамдах Турк Улсын 2, нийт 100 орчим эрүүл мэндийн байгууллагаас 5-20 хүртэлх хувийн хөнгөлөлттэй эрүүл мэндийн үйлчилгээ авах боломжтой юм.

Төрийн банк нь харилцагчдад үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Бүгд Найрамдах Солонгос Улсын нүдний нарийн мэргэжлийн “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээг байгууллаа.

Хамтын ажиллагааны хүрээнд “Эрүүл иргэн” багцын харилцагчид тус эмнэлгээр үйлчлүүлэхдээ үйлчилгээний төрлөөс хамаарч 40 хүртэлх хувийн хөнгөлөлт эдлэх боломж бүрдлээ.

“Gangnam Brand Eye Clinic” нь Сөүл хотын Ганнам дүүрэг дэх үндсэн эмнэлгээс гадна  Инчон хотод салбартай, нүдний нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг эрүүл мэндийн байгууллага юм.

Мөн тус эмнэлэг нь Олон улсын үйлчлүүлэгчдэд зориулан англи, япон, хятад болон монгол хэлний орчуулагчтай тул Монгол харилцагчид ямар нэгэн хэлний бэрхшээлгүйгээр, тав тухтай орчинд эмчилгээ, үйлчилгээ авах бүрэн боломжтой юм.

Төрийн банк цаашид харилцагчдынхаа эрүүл мэнд, санхүүгийн хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг тасралтгүй хөгжүүлэхийн зэрэгцээ дотоод, гадаадын эрүүл мэндийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, “Эрүүл иргэн” багц бүтээгдэхүүний хүртээмж, үр өгөөжийг нэмэгдүүлэхэд онцгойлон анхааран ажиллах болно.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ 1 цагийн өмнө
Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ 4 цагийн өмнө
Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох эсхүл цахимаар ажиллуулна 4 цагийн өмнө
Энэ сарын 9-нийг хүртэл ихэнх нутгаар дулаахан байна 4 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 19 цагийн өмнө
0-2 сартай нярай харах үйлчилгээг Энх-Амаржин эх нярайн сувилал нэвтрүүллээ 21 цагийн өмнө
УИХ-ын гишүүн А.Ганбаатар иргэний өмчлөлийн автозогсоолыг татвараас чөлөөлөх хууль санаачилжээ 22 цагийн өмнө
ТАНИЛЦ: Нийгмийн халамж олгох 10 дугаар сарын хуваарь 22 цагийн өмнө
Дорнод аймаг аялал жуулчлалаас 9.5 тэрбум төгрөгийн орлого олжээ Өчигдөр
ҮСХ-ноос 1968төг гэж мэдээлсэн төмсний үнэ бодит байдал дээр 2500төг байна Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд Өчигдөр
Нярайн хувцсаар хөнжил, дэр, чихмэл, хувцас оёдог хөдөлмөрч эмэгтэй Н.Доржхандыг онцоллоо Өчигдөр
Ихэнх нутгаар хур тунадас орохгүй Өчигдөр
Ирэх 11 дүгээр сард шүлхийн вакциныг гаргахад анхаарч байна Өчигдөр
Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө Өчигдөр
“Дэлхийн хуримтлалын өдөр-2026” аяныг Монгол Улсын хэмжээнд эхлүүллээ Өчигдөр
ТА ӨВӨЛДӨӨ БЭЛЭН ҮҮ? 2026/10/06
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь 2026/10/06
О.Батнайрамдал: Оюу толгойн лицензийн асуудлаар Сангийн сайдад хандана 2026/10/05
Б.Баярбаатар: Хану гээд галзуу юм "Өнчин охидоор порно хийнэ" гээд яриад сууж байгаа нь аргагүй юм байна 2026/10/05