0-2 сартай нярай харах үйлчилгээг Энх-Амаржин эх нярайн сувилал нэвтрүүллээ

Б. Пагамдулам
41 минутын өмнө

Төрсний дараах эх нярайн асаргаа сувилгаагаар дэлхийд тэргүүлэгч БНСУ-ын стандартыг Монголд 8 жилийн өмнө амжилттай нутагшуулсан “Энх-Амаржин” эх нярайн сувилахуйн төв 0-2 сартай нярай харах өдрийн үйлчилгээг шинээр нэвтрүүллээ.

Монгол Улсын эх нярайн сувилахуйн стандартыг шинэ түвшинд гаргасан “Энх-Амаржин” эх нярайн сувилал нярай харах үйлчилгээг өөрийн сувиллаар үйлчлүүлсэн үйлчлүүлэгчид дээрээ сүүлийн 3 жил амжилттай туршсан ба дөнгөж төрсөн эхчүүдийн өмнө тулгардаг олон асуудлыг шийдвэрлэхэд дэмтэй, эрэлт өндөр үйлчилгээ байсан тул ийнхүү олон нийтэд танилцуулж байна.

Өдрөөр нярай харах үйлчилгээндээ зориулан тус хамт олон сувилал дээрээ тусгай өрөө гаргасан ба хүүхдээ асруулахаар ирж буй аав ээжүүд хүүхдийнхээ памперс, сүү, солих хувцас, хүүхдийн тос, ариун цэврийн хэрэглэл зэргийг авчирч хүүхдийнхээ эрүүл мэндийн талаарх асуулгыг үнэн зөв бөглөн хүүхдээ хүлээлгэн өгөх юм.

Хүлээж авсан нярайг хооллох, унтуулах, живх солих, бөгс арчилгаа хийх, нүд, хамар цэвэрлэх тайвшруулах болон шингэц дэмжих массаж хийх зэрэг үйлчилгээг үзүүлж ээж аавыг нь ирэхэд хооллолт, унтлагын мэдээлэл, живх сольсон давтамж, ерөнхий ажиглалт, илэрсэн онцлог зэргийг мэдээллэнэ. Нэмэлтээр усанд оруулах, булчин суллах массаж хийх, эмчийн үзлэг хийх үйлчилгээнүүдийг үзүүлж байна.

Халуунтай, амьсгалын замын халдварын шинж тэмдэгтэй, бөөлжилт, суулгалттай, халдварт өвчний сэжигтэй, эмнэлгийн яаралтай хяналт шаардлагатай нярайг хүлээн авахгүй юм байна. 

“Энх-Амаржин” эх нярайн сувилал Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ард Саншайн виллажид байрладаг ба нярайн өдрийн асаргаа үйлчилгээ авахаар бол 77008884, 99998884 дугаарын утсаар холбогдоно уу.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
0-2 сартай нярай харах үйлчилгээг Энх-Амаржин эх нярайн сувилал нэвтрүүллээ 41 минутын өмнө
УИХ-ын гишүүн А.Ганбаатар иргэний өмчлөлийн автозогсоолыг татвараас чөлөөлөх хууль санаачилжээ 2 цагийн өмнө
ТАНИЛЦ: Нийгмийн халамж олгох 10 дугаар сарын хуваарь 2 цагийн өмнө
Дорнод аймаг аялал жуулчлалаас 9.5 тэрбум төгрөгийн орлого олжээ 4 цагийн өмнө
ҮСХ-ноос 1968төг гэж мэдээлсэн төмсний үнэ бодит байдал дээр 2500төг байна 4 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 4 цагийн өмнө
Нярайн хувцсаар хөнжил, дэр, чихмэл, хувцас оёдог хөдөлмөрч эмэгтэй Н.Доржхандыг онцоллоо 5 цагийн өмнө
Ихэнх нутгаар хур тунадас орохгүй 6 цагийн өмнө
Ирэх 11 дүгээр сард шүлхийн вакциныг гаргахад анхаарч байна Өчигдөр
Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө Өчигдөр
“Дэлхийн хуримтлалын өдөр-2026” аяныг Монгол Улсын хэмжээнд эхлүүллээ Өчигдөр
ТА ӨВӨЛДӨӨ БЭЛЭН ҮҮ? Өчигдөр
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь Өчигдөр
О.Батнайрамдал: Оюу толгойн лицензийн асуудлаар Сангийн сайдад хандана Өчигдөр
Б.Баярбаатар: Хану гээд галзуу юм "Өнчин охидоор порно хийнэ" гээд яриад сууж байгаа нь аргагүй юм байна 2026/10/05
ШТС-ын ээлж хүлээлцэх цагийг ачааллын бус үед буюу 11:00 цагт болгон өөрчиллөө 2026/10/05
Б.Түвшин: Бүлгийн даргад нэр дэвших хүмүүсээ харж байж нэр дэвших эсэхээ шийднэ 2026/10/05
Г.Дамдинням: Түгээгч жаахан охиныг зодох гээд байхын оронд намайг загна 2026/10/05
Ө.Шижир: Ардчилсан намын бүлгийн даргаар Х.Тэмүүжин гишүүн болоход тохирох хүн 2026/10/05
“Нийгмийн дайсан” МУСК, Казахстанчуудыг шуугиулж байна 2026/10/05