П.Адарсүрэн агсны гэрэлт хөшөө бослоо

O.Аззаяа
1 цагийн өмнө

Ард түмний хайртай дуучин Пэлжээгийн Адарсүрэн агсныг мөнхжүүлэх зорилгоор гэрэлт хөшөөг нь Улаанбаатар хотод сүндэрлүүлэх болсон юм. Хөшөө босгох санаачилгыг “Адарсүрэн сан”-гийн тэргүүн А.Амартайван гаргасан. Улмаар “Наран Зариг сан”-ийн тэргүүн Н.Өнөрцэцэгт хамтран хөшөө босгох саналаа тавьсны үндсэн дээр тус хоёр сан хамтран хөшөө босгох ажлыг 2026 оны дөрөвдүгээр сард эхлүүлсэн.

2026.04.22-ны өдөр хэвлэлийн бага хурал зарлаж “Тэмээн дээрээс Наран ойрхон” хүндэтгэлийн тоглолт зохион байгуулах болсон талаараа мэдээлсэн. Тоглолтын орлого болон ард түмний хандив тусламжаар хайртай дуучныхаа гэрэлт хөшөөг босгох боломж бүрдсэн юм. Тоглолтын ивээн тэтгэгчээр “Лувсанвандан сан” ажилласан. “Тэмээн дээрээс Наран ойрхон” хүндэтгэлийн тоглолтыг 2026.05.16-ны өдөр “UG palace event hall” -д амжилттай зохион байгуулагдсан. Эдгээр ажлыг “Наран Зариг сан” зохион байгуулалтыг нь хариуцан ажилласан бол хэвлэлийн ивээн тэтгэгчээр “Зариг.мн” сайт ажилласан юм.

“Наран Зариг сан”-ийн тэргүүн Н.Өнөрцэцэгийн “Хайртай дуучныхаа хөшөөг хамтдаа босгоё” гэсэн уриалгыг Монголын ард түмэн дэмжиж өнөөдөр биеллээ олж байгаад талархалтай байна.

Ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны гэрэлт хөшөө нь сууртайгаа нийлээд 3.20 см өндөртэй хүрэл хөшөө юм. Суурь нь ногоон боржин чулуугаар хийгдсэн. Ингэхдээ нэрт дуучны ажиллаж байсан “Улсын ардын дуу бүжгийн чуулга”-ын Алтан үеийн уран бүтээлчдийн ажиллаж байсан үеийн барилгын багана, тайзыг билэгдэн сийлбэрлэн хийсэн байна. Хөшөөг Ахмад уран барималч Л.Гантөмөр тэргүүтэй дөрвөн барималч хамтран  эскиз зургаас нь эхлэн эцсийн бүтээл болгон урласан. Ингэхдээ нэрт дуучин П.Адарсүрэн агсны зан чанар, төрх, харц, дүр байдлыг нь шингээн урласан юм. Хөшөөг “Зайсан хилл” цогцолборын урд талбайд байршуулах болсон. Хөшөө байршуулах хүсэлтийг “Адарсүрэн сан” гаргасан бөгөөд “Сайнбуян сан”-аас хүсэлтийг хүлээн авснаар “П.Адарсүрэн асны гэрэлт хөшөө” байршлаа оллоо.

“Тэмээн дээрээс Наран ойрхон” тоглолтын санхүүжилтэд “Лувсанвандан сан” 100 сая төгрөг хандивласан юм. Хандивын мөнгө “Адарсүрэн сан”-ийн дансанд орсон.

Зарцуулалт:

-Тоглолт зохион байгуулсан заалны түрээсийн зардалд 48.175.000 төгрөг

-Тоглолтын найруулага, видео бичлэг, студи түрээс зэрэгт 25.000.000 төгрөг

-Цалингийн зардал 19.381.900 төгрөг

-НДШ-3.685.785 төгрөг

-ХХОАТ-2.930.666 төгрөг

Нийт: 98.999.151 төгрөг

“Тэмээн дээрээс Наран ойрхон” тоглолтын орлого болон ард түмний хандивийн мөнгө “Наран Зариг сан”-ийн дансаар орж зарцуулагдсан. Нийт орлогын хэмжээ 221.000.399 төгрөг. Үүнээс билетийн орлого -81.497.400 төгрөг, ААН болон ард түмний хандив 139.502.999 төгрөг болсон бөгөөд хамгийн анх “Номин талс” хамтлагийн ахлагч дуучин А.Хаянхярваа 10 сая төгрөг хувиасаа хандивласан юм. Мөн дуучин Л.Болдбаатар, У.Мөнх-Ундрах нар хайртай дуучныхаа хөшөөг босгох үйлсэд нэгдэн хандив өргөсөн. П.Адарсүрэн агны төрсөн нутаг болох Завхан аймгийн Цагаанхайрхан сумын уугуул, Монгол Улсын хүний гавъяат эмч, АШУ-ны доктор, профессор Н.Пүрэвжав, Завхан аймгийн нутгийн зөвлөлийн дэд дарга  Д.Чулуунбат, “Нутгийн гантиг” ХХК,  Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга Б.Баярсайханы ээж өндөр настан Я.Гармаа нар томоохон хандив өргсөн бол ард түмний хандивт нийт 32 хүн оролцож 5000-100.000 хүртэл үнийн дүгээр хандив өргөсөн юм.

Зарцуулалт:

-Хөшөө бүтээх 200.000.000 төгрөг

-Хэвлэлийн эх бэлтгэл, хэвлэл  2.900.000 төгрөг

-Хэвлэлийн бага хурлын зардал 2.500.000 төгрөг

-Тоглолтын VIP ширээний ус ундаа, десерт  8.600.000 төгрөг

- П.Адарсүрэнгийн дууг хэн сайн дуулах вэ? Уралдааны шагналд I Phone 17 pro max утас-6.500.000  төгрөг

Нийт: 220.500.000

 


0
angry
1
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Жирэмсний массаж, хөх арчилгааны сургалтын эрх бэлэглэнэ 1 цагийн өмнө
П.Адарсүрэн агсны гэрэлт хөшөө бослоо 1 цагийн өмнө
ГССҮТ: Баавгайд бариулсан өвчтөний биеийн байдал хүнд байна 4 цагийн өмнө
Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ 5 цагийн өмнө
Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ 8 цагийн өмнө
Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох эсхүл цахимаар ажиллуулна 8 цагийн өмнө
Энэ сарын 9-нийг хүртэл ихэнх нутгаар дулаахан байна 8 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
0-2 сартай нярай харах үйлчилгээг Энх-Амаржин эх нярайн сувилал нэвтрүүллээ Өчигдөр
УИХ-ын гишүүн А.Ганбаатар иргэний өмчлөлийн автозогсоолыг татвараас чөлөөлөх хууль санаачилжээ Өчигдөр
ТАНИЛЦ: Нийгмийн халамж олгох 10 дугаар сарын хуваарь Өчигдөр
Дорнод аймаг аялал жуулчлалаас 9.5 тэрбум төгрөгийн орлого олжээ Өчигдөр
ҮСХ-ноос 1968төг гэж мэдээлсэн төмсний үнэ бодит байдал дээр 2500төг байна Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд Өчигдөр
Нярайн хувцсаар хөнжил, дэр, чихмэл, хувцас оёдог хөдөлмөрч эмэгтэй Н.Доржхандыг онцоллоо Өчигдөр
Ихэнх нутгаар хур тунадас орохгүй Өчигдөр
Ирэх 11 дүгээр сард шүлхийн вакциныг гаргахад анхаарч байна 2026/10/06
Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө 2026/10/06
“Дэлхийн хуримтлалын өдөр-2026” аяныг Монгол Улсын хэмжээнд эхлүүллээ 2026/10/06
ТА ӨВӨЛДӨӨ БЭЛЭН ҮҮ? 2026/10/06