Нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, уулархаг нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна

О.Шүрэнцэцэг
1 цагийн өмнө

Малчид, хадланчид, тээвэрчдийн анхааралд: 10-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11-нд нутгийн төв хэсгээр, 12-нд нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна.

10-р сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Нутгийн баруун хэсгээр үүлшиж, 10-ний өдөр Баян-Өлгий, Ховд, Хөвсгөлийн зарим, Увс, Завхан, Булганы хойд сумдын нутгаар 0.0-5.0 мм бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 15-17 метр, зарим үед секундэд 20 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор +3...+8 градус, Их нууруудын хотгор, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл орчмоор +9...+14 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнодын тал нутгаар +19...+24 градус, бусад нутгаар +13…+18 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. +16...+18 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. +15...+17 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. +13...+15 градус дулаан байна.

05 цагт Улаанбаатар: +1 градус дулаан, харьцангуй чийг 47 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэгджээ 25 минутын өмнө
Т.Аубакир: Архи уучихаад настай аав ээжийгээ зодож нүддэг, тэтгэврийн зээл авахуулдаг тохиолдол ч байна 1 цагийн өмнө
Нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, уулархаг нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна 1 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Баавгайд бариулж эрдэнэт хүн амиа алдсанд Засгийн газрын өмнөөс эмгэнэл илэрхийлье 19 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Ж. Галбадрах 105 жилийн түүхт J.F.Oberlin ИС-ийн Хүндэт доктор болно 20 цагийн өмнө
Г. Энхнаран: Дуу дуулна гэдэг сэтгэл зүйн хувьд маш өөр зүйл шаарддаг. Дуу дуулах хэцүү. Дуу дуулна гэдэг өөрөө ухаан юм 23 цагийн өмнө
ГССҮТ: Баавгайд дайруулсан эмэгтэйн бие мэс заслын дараа тогтворжсон Өчигдөр
Эрхүү хот дахь нөхцөл байдлын талаарх албан ёсны мэдээлэл Өчигдөр
Ихэнх нутгаар хур тунадас орохгүй Өчигдөр
ХААН галерейд нээгдсэн “Домогт хатад” үзэсгэлэнд тухлан саатаарай Өчигдөр
Баавгай үзэгдсэн өмнө давтан бүртгэгдсэн бүх аймаг, сумдуудад нэн даруй арга хэмжээ авахыг чиглэл болгов Өчигдөр
​ Жирэмсний массаж, хөх арчилгааны сургалтын эрх бэлэглэнэ Өчигдөр
П.Адарсүрэн агсны гэрэлт хөшөө бослоо Өчигдөр
ГССҮТ: Баавгайд бариулсан өвчтөний биеийн байдал хүнд байна Өчигдөр
Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ 2026/10/08
Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ 2026/10/08
Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох эсхүл цахимаар ажиллуулна 2026/10/08
Энэ сарын 9-нийг хүртэл ихэнх нутгаар дулаахан байна 2026/10/08
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/10/07
0-2 сартай нярай харах үйлчилгээг Энх-Амаржин эх нярайн сувилал нэвтрүүллээ 2026/10/07