Шадар сайд Н.Номтойбаяр баавгайтай холбоотой асуудлаар УОК-ийн шийдвэрийг танилцууллаа.
Засгийн газрын шийдвэртэй холбоотойгоор иргэдийн аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх, шаардлагатай тохиолдолд аргагүй хамгаалалтын арга хэмжээ авах хүрээнд холбогдох байгууллагуудад чиглэл өгсөн.
Гэхдээ энэхүү шийдвэрийг далимдуулан өөр газар нутагт, өөр зорилгоор ан агнахыг хориглоно. Зөвхөн аргагүй хамгаалалтын нөхцөлд холбогдох арга хэмжээ авах бөгөөд бусад тохиолдолд хууль бусаар ан агнасан бол Эрүүгийн хууль үйлчилнэ.
Энэ чиглэлээр экологийн цагдаа, байгаль орчны хамгаалалтын алба, аймаг, сумын Онцгой комиссын дарга нарт үүрэг өгсөн. Хамгаалалтын ажлыг хяналттай, нотлох баримтад үндэслэн хэрэгжүүлнэ.
Мөн зарим зөвшөөрлийг дамлан худалдаалж байгаа асуудал сонсогдож байгаа тул үүнд анхаарах шаардлагатай. Хэн нэгэн өөрийгөө анчин гэж үзээд дур мэдэн ан агнах ёсгүй бөгөөд хууль тогтоомжийг чанд мөрдөх хэрэгтэй.
Зэрлэг амьтан мал барих, айл руу дайрах зэрэг тохиолдолтой холбоотойгоор хохирлын нөхөн олговрын асуудлыг мөн ярилцаж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна