Хөгжлийн банк төмөр замын бүтээн байгуулалтыг санхүүжүүллээ

Б.Хонгорзул
1 цагийн өмнө

ХӨГЖЛИЙН БАНК ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ САНХҮҮЖҮҮЛЛЭЭ

Монгол Улсын тээвэр, логистикийн шинэ гарцыг бий болгох Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127.1 км шинэ төмөр зам өнөөдөр (2026.10.11) ашиглалтад орлоо.

Төслийн нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд О.Учрал, холбогдох яамд, Монгол Улсын Хөгжлийн банкны удирдлагууд, төмөр замчид, төслийн инженер техникийн ажилчдын төлөөлөл оролцлоо.

Уг төслийн бүтээн байгуулалтад Монгол Улсын Хөгжлийн банкнаас 100 сая ам.долларын санхүүжилт олгосон юм.

Хөгжлийн банкны Тэргүүн дэд захирал А.Энхжин энэхүү төмөр зам нь нийслэлийн ачаа тээврийн урсгалыг өөрчилж, хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, тээвэр, логистикийн шинэ гарц нээх, бүс нутгийн хөгжлийг дэмжих стратегийн ач холбогдолтой бөгөөд төслийн үр дүнд урт хугацаандаа 294.8 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрч, 1.3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллахын зэрэгцээ 1,000 гаруй байнгын ажлын байр бий болгохыг онцоллоо.

Нийт 1.9 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалттай уг төслийн хүрээнд гурван зөрлөг, дөрвөн өртөө, 1,200 метрийн урттай есөн төмөр бетон гүүр, ус зайлуулах болон хүн, тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх зориулалттай 127 төмөр бетон хоолойг барьж байгуулжээ.

ШИНЭ ТӨМӨР ЗАМ АШИГЛАЛТАД ОРСНООР ДАРААХ ҮР ДҮН ГАРНА:

  • Ачаа тээврийн хүчин чадал нэмэгдэнэ. Эхний жилдээ 3.5 сая тонн, цаашид жилд 20–25 сая тонн хүртэлх ачааг Улаанбаатар хотын төвөөр дамжуулахгүйгээр тээвэрлэнэ.
  • Аюултай ачааны тээвэрлэлтийг нийслэлийн төвөөс гаргана. Улаанбаатар хотын төвөөр 34 нэр төрлийн аюултай ачаа тээвэрлэх шаардлагагүй болно.
  • Замын хөдөлгөөний ачаалал буурна. Том оврын ачааны 300–1,800 автомашин өдөр бүр нийслэлийн замын хөдөлгөөнөөс хасагдана.
  • Ачаа тээврийн терминалуудыг үе шаттай нүүлгэнэ. Нийт 13 терминалыг нийслэлийн төвөөс үе шаттайгаар нүүлгэн шилжүүлнэ.
  • Шинэ ажлын байр бий болно. Байнгын 1,000 гаруй ажлын байр шинээр бий болох боломж бүрдэнэ.
  • Бүс нутгийн хөгжил эрчимжинэ. Хөшигийн хөндийн тээвэр, логистикийн төв болон Зуунмод, Хүннү зэрэг дагуул хотын хөгжлийг дэмжих тээврийн суурь дэд бүтэц бүрдэнэ.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хөгжлийн банк төмөр замын бүтээн байгуулалтыг санхүүжүүллээ 1 цагийн өмнө
Байшин, таван ханатай гэр шатжээ 3 цагийн өмнө
Зарим нутгаар цас орно 3 цагийн өмнө
Хамгийн их хүлээгдэж буй Тамхины хяналтын тухай хууль юу болов? Өчигдөр
Улаанбаатарт уулаараа ялимгүй хур тунадас орно Өчигдөр
Сэтгүүлч Т.Шинэбаярыг “Хувцас, бие, орон байр, эд зүйл, тээврийн хэрэгсэлд ул мөр илэрсэн” гэх үндэслэлээр баривчилжээ Өчигдөр
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэгджээ 2026/10/10
Т.Аубакир: Архи уучихаад настай аав ээжийгээ зодож нүддэг, тэтгэврийн зээл авахуулдаг тохиолдол ч байна 2026/10/10
Нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, уулархаг нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна 2026/10/10
Н.Номтойбаяр: Баавгайд бариулж эрдэнэт хүн амиа алдсанд Засгийн газрын өмнөөс эмгэнэл илэрхийлье 2026/10/09
УИХ-ын гишүүн Ж. Галбадрах 105 жилийн түүхт J.F.Oberlin ИС-ийн Хүндэт доктор болно 2026/10/09
Г. Энхнаран: Дуу дуулна гэдэг сэтгэл зүйн хувьд маш өөр зүйл шаарддаг. Дуу дуулах хэцүү. Дуу дуулна гэдэг өөрөө ухаан юм 2026/10/09
ГССҮТ: Баавгайд дайруулсан эмэгтэйн бие мэс заслын дараа тогтворжсон 2026/10/09
Эрхүү хот дахь нөхцөл байдлын талаарх албан ёсны мэдээлэл 2026/10/09
Ихэнх нутгаар хур тунадас орохгүй 2026/10/09
ХААН галерейд нээгдсэн “Домогт хатад” үзэсгэлэнд тухлан саатаарай 2026/10/08
Баавгай үзэгдсэн өмнө давтан бүртгэгдсэн бүх аймаг, сумдуудад нэн даруй арга хэмжээ авахыг чиглэл болгов 2026/10/08
​ Жирэмсний массаж, хөх арчилгааны сургалтын эрх бэлэглэнэ 2026/10/08
П.Адарсүрэн агсны гэрэлт хөшөө бослоо 2026/10/08
ГССҮТ: Баавгайд бариулсан өвчтөний биеийн байдал хүнд байна 2026/10/08