Хамгийн их хүлээгдэж буй Тамхины хяналтын тухай хууль юу болов?

О.Шүрэнцэцэг
1 цагийн өмнө

Тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг УИХ долдугаар сарын 2-нд хийсэн ч эцэслэн батлах ажлыг УИХ-ын дарга С.Бямбацогт намрын чуулган руу шилжүүлсэн. Гэвч одоогийн байдлаар Тамхины хяналтын тухай хуулийг УИХ-аар хэлэлцэх асуудалд оруулж ирээгүй байна.

Энэ хооронд бүх төрлийн тамхины импорт ихээр нэмэгдэж, хэрэглээ ч хавтгайрсан тоо баримтууд бий. Монгол Улсад тамхины шалтгаант нас баралт 1990 онд тавдугаарт бичигддэг байсан бол 2021 оны байдлаар эхний гурван гол хүчин зүйлийн нэг болж, цусны өндөр даралт, архины хэт хэрэглээний дараа эрэмбэлэгддэг болсон. Жилд нийт нас барж байгаа хүмүүсийн 17 хувь буюу 4,300 орчим хүн тамхины шалтгаанаар хорвоог орхиж, тамхины хэрэглээнээс шалтгаалсан эдийн засгийн алдагдал 800 тэрбум төгрөг давсан талаар мэдээлж байна. Тамхины хэрэглээ хавтгайрч, өсвөр насныхны янжуурын хэрэглээ тав хүрэхгүй жилийн хугацаанд нийт сурагчдын 20% болсон бол электрон тамхины хэрэглээ 24.8% болж долоо дахин өсжээ.

Нийгмийн эрүүл мэндийн хувьд ийнхүү тус хууль нь нэн яаралтай батлах шаардлагатай болсныг олон тоо баримт харуулж буй. 2012 оноос хойш хуульд бодлогын томоохон өөрчлөлт хийгээгүйн улмаас электрон болон халаадаг зэрэг шинэ төрлийн тамхинууд Монгол Улсад ямар ч зохицуулалтгүйгээр импортлогдож, хаа сайгүй зарагдаж, хэн хүссэн нь худалдан авч хэрэглэж байгаа юм. Тийм ч учраас боловсролын болон эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд санаа зовниж, өнгөрсөн долдугаар сарын 2-нд эмч, эрүүл мэндийн ажилтнууд Ерөнхийлөгчид хандан хуульд анхаарч, зохицуулалттай болгоход анхаарч өгөх хүсэлтээ илгээж байв. Эцэг эх, багш, эмч, сурагчгүй энэ хуулийг батлагдаж, хортой бүтээгдэхүүн зохицуулалттай болохыг шаардаж, хүлээж байна. Учир нь электрон тамхи нь хар тамхи зөөвөрлөх нэг хэрэгсэл болоод байгааг мэргэжлийн хүмүүс ярьж, томчууд санаа зовж байгаа юм.

Хуулийн эцсийн хэлэлцүүлэг дээр УИХ-ын гишүүдээс зарчмын зөрүүтэй хэд хэдэн санал гаргасан. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ө.Шижир бүх төрлийн тамхинаас гааны амтыг хасах санал гаргасныг гишүүдийнх олонх нь дэмжсэн. Parliament.mn сайт шинэчлэгдсэнтэй холбоотой УИХ ямар хууль хэлэлцэж, гишүүд хэрхэн оролцож, ямар санал гаргаж, яаж дэмжсэн эсэх зэрэг мэдээллийг харах боломжтой болоод буй. Тамхины хяналтын тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг ямар гишүүд дэмжсэнийг дараах линкээс харах боломжтой.  https://parliament.mn/poll-votes-list/list?meeting=331&agenda=719

УИХ-ын 104 гишүүн уг хуралдаанд оролцож, 78 нь дэмжсэн бөгөөд одоо эцэслэн баталж, дэмжиж байсан гишүүн байр сууриа хэвээр хадгалж, нийгмийн эрүүл мэндийн төлөөх энэхүү чухал хуулийг дэмжих батлахыг нийгмээрээ харах үлдлээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хамгийн их хүлээгдэж буй Тамхины хяналтын тухай хууль юу болов? 1 цагийн өмнө
Улаанбаатарт уулаараа ялимгүй хур тунадас орно 2 цагийн өмнө
Сэтгүүлч Т.Шинэбаярыг “Хувцас, бие, орон байр, эд зүйл, тээврийн хэрэгсэлд ул мөр илэрсэн” гэх үндэслэлээр баривчилжээ 15 цагийн өмнө
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэгджээ Өчигдөр
Т.Аубакир: Архи уучихаад настай аав ээжийгээ зодож нүддэг, тэтгэврийн зээл авахуулдаг тохиолдол ч байна Өчигдөр
Нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, уулархаг нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна Өчигдөр
Н.Номтойбаяр: Баавгайд бариулж эрдэнэт хүн амиа алдсанд Засгийн газрын өмнөөс эмгэнэл илэрхийлье Өчигдөр
УИХ-ын гишүүн Ж. Галбадрах 105 жилийн түүхт J.F.Oberlin ИС-ийн Хүндэт доктор болно Өчигдөр
Г. Энхнаран: Дуу дуулна гэдэг сэтгэл зүйн хувьд маш өөр зүйл шаарддаг. Дуу дуулах хэцүү. Дуу дуулна гэдэг өөрөө ухаан юм Өчигдөр
ГССҮТ: Баавгайд дайруулсан эмэгтэйн бие мэс заслын дараа тогтворжсон 2026/10/09
Эрхүү хот дахь нөхцөл байдлын талаарх албан ёсны мэдээлэл 2026/10/09
Ихэнх нутгаар хур тунадас орохгүй 2026/10/09
ХААН галерейд нээгдсэн “Домогт хатад” үзэсгэлэнд тухлан саатаарай 2026/10/08
Баавгай үзэгдсэн өмнө давтан бүртгэгдсэн бүх аймаг, сумдуудад нэн даруй арга хэмжээ авахыг чиглэл болгов 2026/10/08
​ Жирэмсний массаж, хөх арчилгааны сургалтын эрх бэлэглэнэ 2026/10/08
П.Адарсүрэн агсны гэрэлт хөшөө бослоо 2026/10/08
ГССҮТ: Баавгайд бариулсан өвчтөний биеийн байдал хүнд байна 2026/10/08
Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ 2026/10/08
Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ 2026/10/08
Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох эсхүл цахимаар ажиллуулна 2026/10/08