Сэтгүүлч Т.Шинэбаярыг “Хувцас, бие, орон байр, эд зүйл, тээврийн хэрэгсэлд ул мөр илэрсэн” гэх үндэслэлээр баривчилжээ

Admin
1 цагийн өмнө

Дэнс.мн сайтын сэтгүүлч Т.Шинэбаярыг 48 цагийн хугацаатай баривчилсан тухай бид өнөөдөр мэдээлсэн.

Тэгвэл түүнийг баривчилсан шалтгаан, тайлбарын талаар шүүхийн байгууллагаас тойм мэдээлэл нийтэлжээ. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч, хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзоригоос гаргасан “... Нэр бүхий фэйсбүүкийн хуудаснаас нийтийн албан тушаалтнуудын холбогдох хууль тогтоомжоор хүлээсэн эрхэлж буй ажил, албан тушаал, албаны чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбоотойгоор түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол, нэр төр, алдар хүндэд хохирол учруулж болзошгүй агуулгатай мэдээ тараасан...” гэх гэмт хэргийн шинжтэй гомдолд хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “хэргийн газарт болон тухайн хүний хувцас, бие, орон байр, эд зүйл, тээврийн хэрэгсэлд ул мөр илэрсэн” гэх үндэслэлээр Т.Шинэбаярыг 2026 оны 10 дугаар сарын 10-ны 05 цаг 10 минутаас эхлэн хойшлуулшгүйгээр баривчилсан шийдвэрийг хүчинтэйд тооцуулах тухай прокурорын саналыг өнөөдөр шүүх хүлээн авч хянан шийдвэрлэжээ.

Шүүх хэрэг бүртгэлтийн явцад хэргийн материалд цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын санал зэргээс үзэхэд дээрх нөхцөл байдал тогтоогдсон, сэжигтэн Т.Шинэбаярын хувийн байдал, холбогдсон гэмт хэргийн шинжийг харгалзан прокурорын саналыг хүлээн авч, түүнийг хойшлуулшгүйгээр баривчилсан шийдвэрийг хүчинтэйд тооцож шийдвэрлэсэн байна.

Тоймыг бэлтгэсэн: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн


2
angry
0
care
8
haha
1
liked
1
love
2
sad
6
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сэтгүүлч Т.Шинэбаярыг “Хувцас, бие, орон байр, эд зүйл, тээврийн хэрэгсэлд ул мөр илэрсэн” гэх үндэслэлээр баривчилжээ 1 цагийн өмнө
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэгджээ 9 цагийн өмнө
Т.Аубакир: Архи уучихаад настай аав ээжийгээ зодож нүддэг, тэтгэврийн зээл авахуулдаг тохиолдол ч байна 10 цагийн өмнө
Нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, уулархаг нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна 11 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Баавгайд бариулж эрдэнэт хүн амиа алдсанд Засгийн газрын өмнөөс эмгэнэл илэрхийлье Өчигдөр
УИХ-ын гишүүн Ж. Галбадрах 105 жилийн түүхт J.F.Oberlin ИС-ийн Хүндэт доктор болно Өчигдөр
Г. Энхнаран: Дуу дуулна гэдэг сэтгэл зүйн хувьд маш өөр зүйл шаарддаг. Дуу дуулах хэцүү. Дуу дуулна гэдэг өөрөө ухаан юм Өчигдөр
ГССҮТ: Баавгайд дайруулсан эмэгтэйн бие мэс заслын дараа тогтворжсон Өчигдөр
Эрхүү хот дахь нөхцөл байдлын талаарх албан ёсны мэдээлэл Өчигдөр
Ихэнх нутгаар хур тунадас орохгүй Өчигдөр
ХААН галерейд нээгдсэн “Домогт хатад” үзэсгэлэнд тухлан саатаарай 2026/10/08
Баавгай үзэгдсэн өмнө давтан бүртгэгдсэн бүх аймаг, сумдуудад нэн даруй арга хэмжээ авахыг чиглэл болгов 2026/10/08
​ Жирэмсний массаж, хөх арчилгааны сургалтын эрх бэлэглэнэ 2026/10/08
П.Адарсүрэн агсны гэрэлт хөшөө бослоо 2026/10/08
ГССҮТ: Баавгайд бариулсан өвчтөний биеийн байдал хүнд байна 2026/10/08
Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ 2026/10/08
Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ 2026/10/08
Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох эсхүл цахимаар ажиллуулна 2026/10/08
Энэ сарын 9-нийг хүртэл ихэнх нутгаар дулаахан байна 2026/10/08
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/10/07