Нөмрөгт гарсан түймэртэй холбогдуулан БОУАӨ-ын сайд Ц.Сандаг-Очир мэдээлэл өглөө.
Түүний хэлснээр, одоогоор орон нутгаас ажлын хэсэг байгуулж, гал түймрийн улмаас учирсан нийт хохирлыг тогтоохоор ажиллаж байна. Харин бусад асуудлыг хууль хяналтын байгууллагууд шалгаж, шаардлагатай тохиолдолд хэрэг үүсгэн шалгах юм.
Мөн хохирлын үнэлгээг хэрхэн тогтоож байгаад холбогдох байгууллагын зүгээс хяналт тавина гэв.
Одоогоор Нөмрөгт гарсан галын улмаас ямар ан амьтан үргэж дайжсан, хэчнээн амьтан хорогдсон, устаж үгүй болсон эсэх нь тодорхойгүй байна. Эдгээр асуудлыг ажлын хэсгийн судалгаа, үнэлгээгээр тогтоох юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна