Б.Пүрэвдагва сонгинохайрхан дүүргийн 100 ортой хүүхдийн эмнэлгийг ирэх сарын 1-ний дотор ашиглалтад оруулана

O.Аззаяа
18 цагийн өмнө

“Хатанбаатар” эмнэлэгийг нийслэл өмчлөлдөө буцаан авч, Сонгинохайрхан нэгдсэн эмнэлгийн салбар Хүүхдийн эмнэлэг болгохоор өөрчилсөн билээ. Хотын дарга Б.Пүрэвдагва энэ амралтын өдрүүдээр Сонгинохайрхан нэгдсэн эмнэлгийн салбар Хүүхдийн эмнэлэгийн засварын ажлыг шалгалаа. Тэрээр энэ өвөл хүүхдүүдээ коридорт ор тавьж эмчлэхгүй байх зорилтын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 100 ортой Хүүхдийн эмнэлгийг арваннэгдүгээр сарын 1-ний дотор ашиглалтад оруулах үүрэг өгчээ.

 Сонгинохайран дүүргийн 368,000 хүн амын 135,000 нь хүүхэд бөгөөд тэдний эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өнөөдрийг хүртэл дүүргийн Нэгдсэн эмнэлэг дангаараа хариуцаж, ачаалал нэн хүнд байсаар ирсэн. Харин нийслэлийн өмчид эргүүлэн авсан тус эмнэлгийг Хүүхдийн төрөлжсөн эмнэлэг болгосноор бяцхан үрс маань тухтай орчинд эмнэлгийн бүх төрлийн тусламж үйлчилгээг авах боломж бүрдэнэ гэж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва онцоллоо.

Эмнэлэг ашиглалтад орсноор хүн амын тоогоор тэргүүлэгч Сонгинохайрхан дүүрэгт хүүхдийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлэх боломж бүрдэнэ. Мөн Баянгол дүүргийн захын хороод буюу 5, 7, 30 дугаар хорооны хүүхдүүдэд үйлчлэх юм. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Тоосгоны үйлдвэрийн авто замыг хоёр хоног хааж, засварлана 22 минутын өмнө
​Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 71 хувьд хүрлээ 42 минутын өмнө
Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 7.6 хувиар өсжээ 1 цагийн өмнө
Г.Билгүүн: Монголын стандарт дэлхийн жишгээс хол биш. Харин бид итгэлцэл, бодит үр дүнг бий болгох ёстой 2 цагийн өмнө
Худлаа хэлж, хулгай хийж чадахгүй хойно шил, лааз түүж амьдарч байна 3 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна 3 цагийн өмнө
Б.Пүрэвдагва сонгинохайрхан дүүргийн 100 ортой хүүхдийн эмнэлгийг ирэх сарын 1-ний дотор ашиглалтад оруулана 18 цагийн өмнө
Дүүргийн 35 дугаар хороонд тоглоомын талбай байгуулж байна 20 цагийн өмнө
О.Цогтгэрэл: Бүлгийн даргын ажлаа өгөхийг шахсан зүйл байхгүй 21 цагийн өмнө
Н.Алтанхуяг: Хэн ч АН-ын бүлгийн дарга болсон бүлгээ зохион байгуулаад авч явж чадна гэж бодож байна 21 цагийн өмнө
"Чингис хаан" аялал жуулчлалын цогцолборын мэдээллийн төвийн барилга угсралт 90 хувьтай хэрэгжиж байна 22 цагийн өмнө
Тамхины хяналтын тухай хууль намрын чуулганаар батлагдах уу? 23 цагийн өмнө
Маргаашийн хөгжлийг өнөөдөр санхүүжүүлэв: Багахангай–Хөшигийн хөндийн төмөр зам ашиглалтад орлоо Өчигдөр
Байшин, таван ханатай гэр шатжээ Өчигдөр
Зарим нутгаар цас орно Өчигдөр
Хамгийн их хүлээгдэж буй Тамхины хяналтын тухай хууль юу болов? 2026/10/11
Улаанбаатарт уулаараа ялимгүй хур тунадас орно 2026/10/11
Сэтгүүлч Т.Шинэбаярыг “Хувцас, бие, орон байр, эд зүйл, тээврийн хэрэгсэлд ул мөр илэрсэн” гэх үндэслэлээр баривчилжээ 2026/10/10
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэгджээ 2026/10/10
Т.Аубакир: Архи уучихаад настай аав ээжийгээ зодож нүддэг, тэтгэврийн зээл авахуулдаг тохиолдол ч байна 2026/10/10