Зохиолч Б.Цэвэлмаагийн “Буриадын их нүүдэл” ном уншигчдын хүртээл боллоо

О.Шүрэнцэцэг
2 цагийн өмнө

Монгол үндэстний түүхэнд онцгой байр суурь эзэлдэг буриад түмний гарал үүсэл, түүх, нүүдэл суурьшил, үндэсний эрх чөлөөний төлөөх тэмцлийг өгүүлсэн “Буриадын их нүүдэл” номыг зохиолч Б.Цэвэлмаа НЭПКО хэвлэлийн газартай хамтран эрхлэн гаргалаа.

Зохиолч Б.Цэвэлмаа нь Дорнод аймгийн Баяндун сумын Наран багийн өндөр настан бөгөөд буриад түмний түүх, өв соёлыг судлан, хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор энэхүү бүтээлээ туурвижээ.

Энэхүү номд XX зууны эхэн үед Монгол, Орос, Хятадын улс төр, нийгмийн ээдрээтэй нөхцөл байдал, түүний дунд өрнөсөн буриад монголчуудын их нүүдэл, эх нутаг, үндэс угсаа, эрх чөлөөгөө хамгаалах гэсэн хүсэл тэмүүллийг түүхэн үйл явдлуудтай холбон өгүүлсэн байна.

Буриад түмний их нүүдэл өрнөсөн шалтгаан нь улс төрийн хавчлага, нийгмийн өөрчлөлт, үндэсний эрх чөлөөний төлөөх тэмцэлтэй салшгүй холбоотой түүхэн үйл явц юм. Октябрийн хувьсгалын дараах Орос орны улс төрийн өөрчлөлт, иргэний дайн, большевикуудын хавчлага, Сталины үеийн хэлмэгдүүлэлт зэрэг үйл явдал буриад түмний хувь заяанд ихээхэн нөлөөлсөн байдаг. Энэ цаг үед олон буриад монголчууд төрөлх нутаг, төрөл садан, эд хөрөнгөө орхин Монгол нутагт нүүдэллэн ирж, суурьшсан тухай түүхэн эх сурвалж, баримтад тулгуурлан бичжээ.

Буриадын их нүүдэл ном нь буриад түмний гарал үүсэл, тархан суурьшсан нутаг орон, аж амьдралын түүхийг өгүүлэхийн зэрэгцээ Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний эрх чөлөөний үйл хэрэгт оруулсан хувь нэмэр, нийгэм, соёл, оюуны амьдрал дахь оролцоо, уламжлалт ёс заншлыг нь танин мэдэх боломжийг уншигчдад олгож буйгаараа онцлогтой.

Монголынхоо нэгэн ястны түүх, өв соёлыг баримтжуулан, хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилготой энэхүү бүтээлийг уншигчдын хүртээл болгоход Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл санаачилга гарган, дэмжиж ажилласан юм.

Урилгаар зохиолч, нийтлэлч Баабар буюу Б.Батбаяр, Б.Цэнддоо, сэтгүүлч, судлаач Г.Бадамсамбуу тэргүүтэй хүндэт зочид төлөөлөгчид уригдан оролцлоо 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
С.Даваасүрэн: Түлшийг богино хугацаанд асаах түргэн асаагчийг судалж байна 1 цагийн өмнө
Төрийн банк “Бодь Цогт Групп” ХХК-тай хамтран ногоон санхүүжилтийг дэмжинэ 1 цагийн өмнө
Зохиолч Б.Цэвэлмаагийн “Буриадын их нүүдэл” ном уншигчдын хүртээл боллоо 2 цагийн өмнө
Ц.Сандаг-Очир: Нөмрөгт одоогоор ямар ч ан амьтан алга, ажлын хэсэг байгуулж, үнэлгээг тогтооно 2 цагийн өмнө
У.Отгонбаяр: Нөмрөгийн дархан цаазат газар амьдралдаа очиж үзээгүй 2 цагийн өмнө
Нэг өдөрт хүрэн баавгайтай холбоотой 15 дуудлага бүртгэгджээ 3 цагийн өмнө
Шатахууны үнэ 560 төгрөгөөр нэмэгдэж, иргэд 24 цаг оочерлоод ч шатахуун авч чадахгүй байна 3 цагийн өмнө
Тоосгоны үйлдвэрийн авто замыг хоёр хоног хааж, засварлана 4 цагийн өмнө
​Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 71 хувьд хүрлээ 4 цагийн өмнө
Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 7.6 хувиар өсжээ 5 цагийн өмнө
Г.Билгүүн: Монголын стандарт дэлхийн жишгээс хол биш. Харин бид итгэлцэл, бодит үр дүнг бий болгох ёстой 6 цагийн өмнө
Худлаа хэлж, хулгай хийж чадахгүй хойно шил, лааз түүж амьдарч байна 7 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна 7 цагийн өмнө
Б.Пүрэвдагва сонгинохайрхан дүүргийн 100 ортой хүүхдийн эмнэлгийг ирэх сарын 1-ний дотор ашиглалтад оруулана 22 цагийн өмнө
Дүүргийн 35 дугаар хороонд тоглоомын талбай байгуулж байна Өчигдөр
О.Цогтгэрэл: Бүлгийн даргын ажлаа өгөхийг шахсан зүйл байхгүй Өчигдөр
Н.Алтанхуяг: Хэн ч АН-ын бүлгийн дарга болсон бүлгээ зохион байгуулаад авч явж чадна гэж бодож байна Өчигдөр
"Чингис хаан" аялал жуулчлалын цогцолборын мэдээллийн төвийн барилга угсралт 90 хувьтай хэрэгжиж байна Өчигдөр
Тамхины хяналтын тухай хууль намрын чуулганаар батлагдах уу? Өчигдөр
Маргаашийн хөгжлийг өнөөдөр санхүүжүүлэв: Багахангай–Хөшигийн хөндийн төмөр зам ашиглалтад орлоо Өчигдөр