Зээлээр авсан машинаа жолооны эрхгүй хүнд мөргүүлж хураалгах дээрээ тулаад байна

Б. Пагамдулам
19 цагийн өмнө

Б.Батмөнх: 25 сая төгрөгийн зээлээр авсан машинаа жолооны эрхгүй хүнд мөргүүлж хураалгах дээрээ тулаад байна

Б.Батмөнх өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Prius 30 маркийн автомашиныг ББСБ-аас зээлээр авчээ. Тэрбээр автомашинаараа ажил хөдөлмөр эрхэлж, гэрийнхээ өдөр тутмын хэрэгцээг хангадаг байжээ.
Гэвч энэ оны дөрөвдүгээр сард замын хөдөлгөөнд оролцож байх үед нь жолоодох эрхгүй хүн араас нь мөргөж, автомашинд нь 4 сая 465 мянган төгрөгийн хохирол учруулсан байна.

Хохирогчийн хэлж буйгаар, уг хэргийг хариуцан ажилласан Баянгол дүүргийн цагдаагийн дэслэгч А.Нямцэцэг хоёр тал харилцан зөвшилцөж, асуудлаа шийдвэрлэж амжаагүй байхад нэг талыг барьсан хэргийг гуравхан хоногийн дотор хаасан гэлээ. Мөн дэслэгч түүнд “Би хэргийг хаачихсан. Та өөрөө наад хүнээ олж, учраа ол” хэмээн хэлжээ.
Б.Батмөнх уг асуудлаар холбогдох байгууллага болон удирдлагуудад хандсан ч одоог хүртэл дорвитой хариу, шийдэл авч чадахгүй байгаа талаар ярьсан юм.

Ослын улмаас автомашин нь эвдэрч, ажил хөдөлмөр эрхлэх боломж нь хязгаарлагдсан түүний хувьд зээлийн төлбөрөө төлөхөд ч хүндрэл үүсжээ. Улмаар автомашинаа хураалгах дээрээ тулжээ. Амьдралаа залгуулдаг ганц унаагаа осолд алдсан түүний хувьд учирсан хохирлоо хэрхэн барагдуулах, цаашид амьдралаа яаж авч явах вэ гэдэг асуудал хүнд дарамт болж байна гэж хэллээ. 

Ярилцлагыг эндээс үзнэ үү. 





0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
2
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ 15 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 15 цагийн өмнө
“New normal 2026” Инновац, хиймэл оюун салбар хуралдаанаар үргэлжилж байна 17 цагийн өмнө
Хөвсгөлийн сургуулиудын түлш дуусаж, хүүхдүүд даарч хичээллэх үү? 17 цагийн өмнө
О.Батчулуун: Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлтийн төмөр зам түгжрэл, ачаа тээврийн асуудлыг шийднэ 18 цагийн өмнө
Зээлээр авсан машинаа жолооны эрхгүй хүнд мөргүүлж хураалгах дээрээ тулаад байна 19 цагийн өмнө
Татварын хуулийн өөрчлөлтүүд ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлнэ 20 цагийн өмнө
997 баавгай суурьшлын бүсэд үзэгдэж 20-ийг нь аюулгүй болгожээ 20 цагийн өмнө
ЦАГ АГААР: Нийслэлд +8 хэмийн дулаан 20 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 20 цагийн өмнө
С.Даваасүрэн: Түлшийг богино хугацаанд асаах түргэн асаагчийг судалж байна Өчигдөр
Төрийн банк “Бодь Цогт Групп” ХХК-тай хамтран ногоон санхүүжилтийг дэмжинэ Өчигдөр
Зохиолч Б.Цэвэлмаагийн “Буриадын их нүүдэл” ном уншигчдын хүртээл боллоо Өчигдөр
Ц.Сандаг-Очир: Нөмрөгт одоогоор ямар ч ан амьтан алга, ажлын хэсэг байгуулж, үнэлгээг тогтооно Өчигдөр
У.Отгонбаяр: Нөмрөгийн дархан цаазат газар амьдралдаа очиж үзээгүй Өчигдөр
Нэг өдөрт хүрэн баавгайтай холбоотой 15 дуудлага бүртгэгджээ Өчигдөр
Шатахууны үнэ 560 төгрөгөөр нэмэгдэж, иргэд 24 цаг оочерлоод ч шатахуун авч чадахгүй байна Өчигдөр
Тоосгоны үйлдвэрийн авто замыг хоёр хоног хааж, засварлана Өчигдөр
​Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 71 хувьд хүрлээ Өчигдөр
Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 7.6 хувиар өсжээ Өчигдөр