Ардчилсан нам пүрэв гараг бүр 4:11 мэдээллийн цагаараа цаг үеийн асуудлаар мэдээлэл хүргэдэг. Өнөөдөр УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн, АН-ын бодлогын ерөнхий зөвлөлийн дарга Д.Амарбаясгалан нар Оюутолгойн ногдол ашгийн талаар мэдээлэл хүргэлээ.
УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн: Оюутолгой компани 9 их наяд төгрөгийг ногдол ашиг болгож өгөх боломжтой юу. Өнгөрсөн хугацаанд хэлэлцээр, гэрээний үр дүнд 2037 оноос ногдол ашиг авах боломжтой гэж байсан. Ямар өртгөөр ирэх вэ, магадгүй зээлээр авч байвал бидэнд ирээдүйд дарамт ирэх үү гэдгийг нягтлах ёстой. Энэ талаар асуухаар "урьдчилан байдлаар тохирсон" хэмээн аман тайлбар хэлж байна. Үүнийг тодорхой болгохгүйгээр батлах нь буруу юм. Ногдол ашиг урьдчилж авахыг буруушаагаагүй, харин өнөөдөр ЗЁ.Нэг удаагийн гал унтраах арга мэт боловч, урт хугацаандаа эдийн засгийн хүндрэл үүсгэх эрсдэлтэй юм.
АН-ын бодлогын ерөнхий зөвлөлийн дарга Д.Амарбаясгалан: Оюутолгойн 3 их наядын ногдол ашгаас нэг иргэний нэрийн дансанд 830-850 орчим мянган төгрөг бичигдэх ёстой
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна