Амт, үнэртэй тамхийг хориглож, янжуур болон вэйпэд адил татвар ногдуулна

Б. Пагамдулам
1 цагийн өмнө

УИХ-ын өчигдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа. Шинэ хууль 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.

Хуулийн төслийг санаачлагч, УИХ-ын гишүүн О.Номинчимэгийн хэлснээр, парламент 13 жилийн турш шинэчилж чадаагүй байсан тамхины хяналтын хуульд өөрчлөлт оруулж, ирээдүй хойч үеийнхээ эрүүл мэндийг хамгаалах алхам хийжээ. Мөн 2030-2031 он гэхэд тамхидалтыг 13 хувиар бууруулах зорилт тавьсан байна.

Харин УИХ-ын гишүүн А.Ариунзаяа янжуур болон электрон тамхи буюу вэйпэд адил татвар ногдуулж, ижил зохицуулалтад хамруулна гэдгийг онцоллоо. Түүнчлэн жимсний амт, гаа болон үнэр оруулсан тамхины бүтээгдэхүүнийг хориглох зохицуулалт тусгасан байна. Харин уламжлалт монгол хамрын тамхинд уг хуулиар хориг, хязгаарлалт тогтоохгүй гэж мэдэгджээ.

Хуульд дараах гол өөрчлөлтүүдийг тусгажээ.

  • Электрон, халаадаг болон никотин агуулсан шинэ төрлийн бүтээгдэхүүний зохицуулалтыг боловсронгуй болгох

  • Залуучуудын тамхины хэрэглээг өдөөж буй амт, үнэрт хязгаарлалт тогтоох

  • Тамхины бүх төрлийн бүтээгдэхүүний онцгой албан татварыг үе шаттай нэмэгдүүлэх

  • Хяналт, хариуцлагыг чангатгах

  • Тамхины хамаарлаас гарах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх

  • Тамхины хэрэглээнээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх

Эрүүл мэндийн яамнаас хуулийн хэрэгжилтийг хангах, салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр ажиллах юм байна.

Шинэ зохицуулалт нь тамхины хэрэглээг бууруулах, түүнээс үүдэлтэй өвчлөл, нас баралтаас урьдчилан сэргийлэх, эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэхэд чиглэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Амт, үнэртэй тамхийг хориглож, янжуур болон вэйпэд адил татвар ногдуулна 1 цагийн өмнө
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа 4 цагийн өмнө
УИХ-аас 2026 оны төсвийн тодотголыг эцэслэн баталлаа 4 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, говийн зүүн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар цас орж, цасан шуурга шуурна 5 цагийн өмнө
Хөгжлийн банк Тавантолгой–Гашуунсухайт чиглэлийн авто замын бүтээн байгуулалтад 49.8 сая ам.долларын санхүүжилт олголоо 22 цагийн өмнө
Нийслэлийн II ээлжийн цэрэг татлага өнөөдрөөс эхлэн 18-ныг хүртэл үргэлжилнэ Өчигдөр
Л.Гантөмөр: Иргэд ногдол ашгаа голчлон хоол хүнсэндээ зарцуулж, өр зээлээ дарна Өчигдөр
Т.Доржханд: Иргэд бүх орд, баялгаасаа ногдол ашиг аваад байвал төр байгаад хэрэг байна уу? Өчигдөр
С.Эрдэнэбат: Ахмадуудын тэтгэвэр ирэх сарын 1-нээс 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Өчигдөр
С.Цэнгүүн: Оюу толгойн ногдол ашгаар эрчим хүчний төслийг санхүүжүүлж болохгүй Өчигдөр
НОМИН Улаанхуаран Супермаркет шинэ салбар тун удахгүй Өчигдөр
Хан-Уул дүүргийн орон сууцанд гал гарчээ Өчигдөр
“Sky Shuttle” их багтаамжийн нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна Өчигдөр
Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр
Э.Отгонцэцэг: Би хэнээс ч зүгээр сууж байгаад мөнгө авмааргүй байна Өчигдөр
Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн хуваарилах тал дээр оюутан залуусын байр суурь? Өчигдөр
Нутгийн зүүн хэсгээр нойтон цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ Өчигдөр
Сэтгүүлч С.Будрагчаа: Бага насны үр минь маш их айж уйлсан байна Өчигдөр
Ө.Шижир: Иргэд тэр ноогдол ашгаараа өрөө төлөх, махаа авах зэрэг нь засгийн газарт ямар ч падгүй Өчигдөр
Оюутолгойн 3 их наядын ногдол ашгаас нэг иргэний нэрийн дансанд 830-850 орчим мянган төгрөг бичигдэх ёстой 2026/10/15