Нийслэлийн II ээлжийн цэрэг татлага өнөөдрөөс эхлэн 18-ныг хүртэл үргэлжилнэ

O.Аззаяа
58 минутын өмнө

Нийслэлийн хэмжээнд 2026 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Өнөөдөр нийслэлийн Засаг даргын захирамжаар батлагдсан Цэрэг татлагын товчооны нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгуулж, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Дотоодын цэргийн штаб, Цэргийн төв эмнэлэг, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, ажлын хэсгийн гишүүд, дүүргийн цэрэг татлагын товчооны удирдлагууд оролцлоо.

Нэгдсэн зөвлөгөөнийг нийслэлийн Цэрэг татлагын товчооны дарга Ү.Ганболд удирдаж, товчооний гишүүдийн санал хүсэлтийг сонсож, харилцан тохиролцох асуудлуудыг шийдвэрлэн, холбогдох газар хэлтсийн дарга нарт үүрэг чиглэл өглөө.

Нийслэлийн есөн дүүргийн цэрэг татлагын байруудын мэдээллийг хүргэж байна.

Баянгол дүүргийн Цэрэг татлагын байр – 96 дугаар сургууль,

Баянзүрх дүүргийн Цэрэг татлагын байр – 14 дүгээр сургууль,

Сүхбаатар дүүргийны Цэрэг татлагын байр – 3 дугаар сургууль,

Сонгинохайрхан дүүргийн Цэрэг татлагын байр – 83 дугаар сургууль,

Чингэлтэй дүүргийн Цэрэг татлагын байр – 23 дугаар сургууль,

Хан-Уул дүүргийн Цэрэг татлагын байр – 34 дүгээр сургууль,

Налайх дүүргийн Цэрэг татлагын байр - “Эрдмийн оргил” сургууль

Багануур дүүргийн Цэрэг татлагын байр - Хүний хөгжлийн ордон

Багахангай дүүргийн Цэрэг татлагын байр - 91 дүгээр сургуульд тус тус цэрэг татлагыг зохион байгуулна.

Цэрэг татлагад ирэхдээ биедээ авч ирэх зүйлс:

-Иргэний үнэмлэх

-Цэргийн үүрэгтний үнэмлэх

-Цээж зураг

-Их, дээд сургууль төгссөн диплом, мэргэжлийн үнэмлэх, сертификатыг биедээ авч ирнэ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нийслэлийн II ээлжийн цэрэг татлага өнөөдрөөс эхлэн 18-ныг хүртэл үргэлжилнэ 58 минутын өмнө
Л.Гантөмөр: Иргэд ногдол ашгаа голчлон хоол хүнсэндээ зарцуулж, өр зээлээ дарна 2 цагийн өмнө
Т.Доржханд: Иргэд бүх орд, баялгаасаа ногдол ашиг аваад байвал төр байгаад хэрэг байна уу? 2 цагийн өмнө
С.Эрдэнэбат: Ахмадуудын тэтгэвэр ирэх сарын 1-нээс 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ 2 цагийн өмнө
С.Цэнгүүн: Оюу толгойн ногдол ашгаар эрчим хүчний төслийг санхүүжүүлж болохгүй 2 цагийн өмнө
НОМИН Улаанхуаран Супермаркет шинэ салбар тун удахгүй 4 цагийн өмнө
Хан-Уул дүүргийн орон сууцанд гал гарчээ 5 цагийн өмнө
“Sky Shuttle” их багтаамжийн нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна 5 цагийн өмнө
Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 6 цагийн өмнө
Э.Отгонцэцэг: Би хэнээс ч зүгээр сууж байгаад мөнгө авмааргүй байна 6 цагийн өмнө
Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн хуваарилах тал дээр оюутан залуусын байр суурь? 6 цагийн өмнө
Нутгийн зүүн хэсгээр нойтон цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ 7 цагийн өмнө
Сэтгүүлч С.Будрагчаа: Бага насны үр минь маш их айж уйлсан байна 22 цагийн өмнө
Ө.Шижир: Иргэд тэр ноогдол ашгаараа өрөө төлөх, махаа авах зэрэг нь засгийн газарт ямар ч падгүй 23 цагийн өмнө
Оюутолгойн 3 их наядын ногдол ашгаас нэг иргэний нэрийн дансанд 830-850 орчим мянган төгрөг бичигдэх ёстой Өчигдөр
А.Отгонбаяр: Сурах бичигт хүнийг гурван хөлтэй, математикийн номд гарыг нь дөрвөн хуруутайгаар дүрсэлсэн байна Өчигдөр
Таны хөрөнгө - Таны боломж Өчигдөр
Дундговь аймаг “Намрын мод тарих өдөр”-өөр 299 мод тарилаа Өчигдөр
Энэ өвөл төрөх ээжүүдийн анхааралд Өчигдөр
HUAWEI утасны талаар таны бодлыг өөрчлөх нэг мэдээлэл Өчигдөр