Өнөөдөр Хангай, говийн зүүн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар цас орж, цасан шуурга шуурна

Б. Пагамдулам
1 цагийн өмнө

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

17-нд Хангайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдаж, халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна.

Нийт нутгийн цаг агаарын мэдээ: 

Ихэнх нутгаар үүлэрхэг. Өвөрхангай, Төв аймгийн зарим, Сэлэнгийн зүүн, Дорноговь, Сүхбаатарын өмнөд, Дорнодын ихэнх сумдын нутгаар 0.0-12.0 мм бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүртэл ширүүснэ.

Ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -4...-9 градус, Их нууруудын хотгор, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 0...-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар +7...+12 градус, бусад нутгаар +1…+6 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Өмнөх өдрөөс 7 градусаар хүйтэрч 0...-2 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Өмнөх өдрөөс 5 градусаар хүйтэрч 0...-2 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өмнөх өдрөөс 5 градусаар хүйтэрч -1...-3 градус хүйтэн байна.





0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа 1 цагийн өмнө
УИХ-аас 2026 оны төсвийн тодотголыг эцэслэн баталлаа 1 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, говийн зүүн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар цас орж, цасан шуурга шуурна 1 цагийн өмнө
Хөгжлийн банк Тавантолгой–Гашуунсухайт чиглэлийн авто замын бүтээн байгуулалтад 49.8 сая ам.долларын санхүүжилт олголоо 18 цагийн өмнө
Нийслэлийн II ээлжийн цэрэг татлага өнөөдрөөс эхлэн 18-ныг хүртэл үргэлжилнэ 21 цагийн өмнө
Л.Гантөмөр: Иргэд ногдол ашгаа голчлон хоол хүнсэндээ зарцуулж, өр зээлээ дарна 22 цагийн өмнө
Т.Доржханд: Иргэд бүх орд, баялгаасаа ногдол ашиг аваад байвал төр байгаад хэрэг байна уу? 22 цагийн өмнө
С.Эрдэнэбат: Ахмадуудын тэтгэвэр ирэх сарын 1-нээс 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ 22 цагийн өмнө
С.Цэнгүүн: Оюу толгойн ногдол ашгаар эрчим хүчний төслийг санхүүжүүлж болохгүй 22 цагийн өмнө
НОМИН Улаанхуаран Супермаркет шинэ салбар тун удахгүй Өчигдөр
Хан-Уул дүүргийн орон сууцанд гал гарчээ Өчигдөр
“Sky Shuttle” их багтаамжийн нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна Өчигдөр
Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр
Э.Отгонцэцэг: Би хэнээс ч зүгээр сууж байгаад мөнгө авмааргүй байна Өчигдөр
Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн хуваарилах тал дээр оюутан залуусын байр суурь? Өчигдөр
Нутгийн зүүн хэсгээр нойтон цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ Өчигдөр
Сэтгүүлч С.Будрагчаа: Бага насны үр минь маш их айж уйлсан байна Өчигдөр
Ө.Шижир: Иргэд тэр ноогдол ашгаараа өрөө төлөх, махаа авах зэрэг нь засгийн газарт ямар ч падгүй Өчигдөр
Оюутолгойн 3 их наядын ногдол ашгаас нэг иргэний нэрийн дансанд 830-850 орчим мянган төгрөг бичигдэх ёстой Өчигдөр
А.Отгонбаяр: Сурах бичигт хүнийг гурван хөлтэй, математикийн номд гарыг нь дөрвөн хуруутайгаар дүрсэлсэн байна Өчигдөр