Онлайн худалдаа хийхдээ залилагчдаас сэргийлэх 4 зөвлөмж

Б.Хонгорзул
1 цагийн өмнө

Онлайн худалдаа хийхдээ залилагчдаас сэргийлэх 4 зөвлөмж

Цахим худалдаа өргөжихийн хэрээр онлайн худалдан авалт, төлбөр тооцоотой холбоотой залилангийн эрсдэл нэмэгдэж байна. Ялангуяа хэт хямд үнэ санал болгох, яаралтай төлбөр шаардах, хуурамч холбоос илгээх зэргээр иргэдийн итгэлийг урвуулан ашиглах тохиолдол гардаг. Иймд цахим орчинд худалдан авалт хийх, мөнгө шилжүүлэхдээ болгоомжтой хандаж, санхүүгийн мэдээллээ хамгаалаарай.
1. Хэт хямд үнэ санал болгож, төлбөрөө яаралтай шилжүүлэхийг шаардах
“Хямдрал дуусах гэж байна”, “Цөөхөн үлдсэн”, “Одоо урьдчилгаагаа шилжүүлбэл барааг тань хадгалж өгнө” гэх мэтээр яаруулж байна уу? Түр азнаж, худалдагч болон цахим хуудасны мэдээллийг нягталж, барааны үнэ, хүргэлтийн нөхцөлийг шалгаарай. Мөн урьдчилгаа төлбөр шилжүүлэхдээ ихэд болгоомжлоорой.
2. Байгууллагын нэр, лого ашигласан хуурамч урамшууллаас болгоомжлох
Аливаа байгууллага, банкны нэр барьсан “урамшуулал”, “сугалаа” гэсэн зар, мессеж ирсэн бол шууд итгэж болохгүй. Залилагчид аль нэг байгууллага, банкны нэр, лого, таних тэмдгийг ашиглан хуурамч холбоос дээр даруулж, нэвтрэх мэдээллийг тань авахыг оролддог. Мессэжээр ирсэн холбоосоор нэвтрэхийн оронд банкны албан ёсны аппликэйшнээр хандаарай.
3. Нэг удаагийн баталгаажуулах кодоо бусдад өгөхгүй байх
Худалдагч, хүргэлтийн ажилтан эсвэл банкны ажилтан гэх хүн таны утсанд ирсэн нэг удаагийн баталгаажуулах код буюу 6 оронтой OTP кодыг асуувал огт өгч болохгүй. Энэ кодоор таны гүйлгээ, үйлдлийг баталгаажуулдаг тул бусдад дамжуулж ч болохгүй. Банкны ажилтан болон бусад хүн таны OTP кодыг асуусан ч бүү хэлээрэй. Кодоо бусдад өгснөөр өөрийн зөвшөөрөөгүй гүйлгээг баталгаажуулах эрсдэлтэй.
4. Мөнгө хүлээн авахын тулд хувийн мэдээллээ оруулахгүй байх
Онлайн худалдаа эрхэлдэг хүмүүст “Төлбөрөө хийсэн, мөнгөө авахын тулд энэ холбоосоор орно уу” гэсэн мессэж ирсэн бол болгоомжлоорой. Залилан үйлдэгчид хуурамч холбоос ашиглан картын мэдээлэл, CVV код авахыг оролддог. Картын PIN, CVV/CVC болон OTP кодыг хэнд ч өгч болохгүй. Дансандаа мөнгө орсон эсэхийг банкны албан ёсны аппликэйшнээр шалгаж, зөвхөн гүйлгээний бодит төлөвт үндэслэн бараагаа хүлээлгэн өгөөрэй.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Онлайн худалдаа хийхдээ залилагчдаас сэргийлэх 4 зөвлөмж 1 цагийн өмнө
​"Хамтдаа нисэх БОЛОМЖ” 1+1 Урамшуулал 1 цагийн өмнө
Их аварга Хакүхо М.Даваажаргал олон улсын болон Азийн сүмогийн холбоодын ерөнхийлөгчөөр сонгогдлоо 2 цагийн өмнө
​“ENJOY AI 2026” Улсын аварга шалгаруулах тэмцээний бүртгэл эхэллээ 2 цагийн өмнө
О.Цогтгэрэл: Монгол Улсын иргэд байгалийн баялгаасаа өмч, хөрөнгө, хувьцаатай болох ёстой 3 цагийн өмнө
П.Ганзориг: Төсвийн тогтвортой байдлын хуулийг ойр ойрхон өөрчлөх нь буруу 3 цагийн өмнө
О.Амгаланбаатар: Иргэдийн гар дээр мөнгө байхгүй байна, ногдол ашгаа иргэддээ өгөх ёстой 3 цагийн өмнө
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ 6 цагийн өмнө
Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ 9 цагийн өмнө
Говь болон зүүн аймгуудын нутгаар хуурайшилт ихтэй байна 10 цагийн өмнө
Зарим нутгаар цас орж, цасан шуурга шуурна 10 цагийн өмнө
Говь-Алтай аймагт 16-наас хойш годрон өвчний шинэ тохиолдол бүртгэгдээгүй байна Өчигдөр
​Иргэд: Дүүжин тээврийн ган татлага тасрах уу, өвөл хөлдөх үү? Өчигдөр
​Шинэ Монгол-Мабүчи тэтгэлгийн сан 12 дахь удаагийн тэтгэлгээ гардууллаа Өчигдөр
ЦАГ АГААР: Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Өчигдөр
Дэлхийн алдарт WEDRINK брэнд Монголд салбараа нээлээ 2026/10/17
Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 2026/10/17
Тамхины хяналтын тухай хуульд 13 жилийн дараа нэмэлт өөрчлөлт орууллаа 2026/10/17
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа 2026/10/17
УИХ-аас 2026 оны төсвийн тодотголыг эцэслэн баталлаа 2026/10/17