Говь-Алтай аймагт 16-наас хойш годрон өвчний шинэ тохиолдол бүртгэгдээгүй байна

Б. Пагамдулам
1 цагийн өмнө

Говь-Алтай аймгийн Цогт суманд малын гоц халдварт ямааны годрон өвчин бүртгэгдэж, тархсантай холбогдуулан цаг үеийн нөхцөл байдал, хариу арга хэмжээний хэрэгжилттэй танилцах шуурхай бүлэг орон нутагт ажиллаж байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын үүрэг даалгавраар МЭЕГ-ын дарга Х.Алтангэрэл тэргүүтэй мэргэжлийн баг 2026 оны 10 дугаар сарын 16-наас 21-ний өдрүүдэд тус аймагт ажиллаж, холбогдох байгууллагуудыг нэгдсэн удирдлагаар ханган ажиллаж байна.


Өнөөдрийн байдлаар Говь-Алтай аймгийн Цогт, Дэлгэр сумын 44 өрхийн 20,855 малыг устгалд хамруулж, 92.7 мянган метр квадрат талбайд халдваргүйтгэл хийн голомтын эцсийн ариутгалыг бүрэн дуусгаад байна. Одоогийн байдлаар идэвхтэй тандалтад 102 өрхийн 44.7 мянган мал, идэвхгүй тандалтад 10 сумын 255 өрхийн мал сүргийг хамруулаад байгаа бөгөөд годрон өвчний өвчлөл 2026 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс хойш шинээр бүртгэгдээгүй байна.

МЭЕГ-ын дарга Х.Алтангэрэл Цогт сумын ЗДТГ, сумын Онцгой комисс болон аймгийн Мал эмнэлгийн газрын бүрэлдэхүүнтэй уулзаж, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, Малын генетик нөөцийн тухай хуулийн хэрэгжилт болон хууль зөрчсөн үйлдлүүдэд авах арга хэмжээний талаар мэдээлж мэргэжил арга зүйн зөвлөгөө хүргэн ажиллаж байна.

Урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх хүрээнд тухайн сумын мал эмнэлгийн байгууллагуудад годрон өвчний шинж тэмдэг, халдвар дамжих зам, эрсдэлийг бууруулах мэдээллийг малчдад шуурхай хүргэх үүрэг өгөв. Мөн Хөдөө аж ахуйн тасаг, Мал эмнэлгийн тасгийн үйл ажиллагааг дэмжих, зөвшөөрөлгүй отор нүүдэл, малын шилжилт хөдөлгөөн болон хээлтүүлэгч малд тавих хяналтыг эрс сайжруулах чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөмж өгч ажиллаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Говь-Алтай аймагт 16-наас хойш годрон өвчний шинэ тохиолдол бүртгэгдээгүй байна 1 цагийн өмнө
​Иргэд: Дүүжин тээврийн ган татлага тасрах уу, өвөл хөлдөх үү? 6 цагийн өмнө
​Шинэ Монгол-Мабүчи тэтгэлгийн сан 12 дахь удаагийн тэтгэлгээ гардууллаа 6 цагийн өмнө
ЦАГ АГААР: Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна 7 цагийн өмнө
Дэлхийн алдарт WEDRINK брэнд Монголд салбараа нээлээ 22 цагийн өмнө
Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана Өчигдөр
Тамхины хяналтын тухай хуульд 13 жилийн дараа нэмэлт өөрчлөлт орууллаа Өчигдөр
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа Өчигдөр
УИХ-аас 2026 оны төсвийн тодотголыг эцэслэн баталлаа Өчигдөр
Өнөөдөр Хангай, говийн зүүн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар цас орж, цасан шуурга шуурна Өчигдөр
Хөгжлийн банк Тавантолгой–Гашуунсухайт чиглэлийн авто замын бүтээн байгуулалтад 49.8 сая ам.долларын санхүүжилт олголоо Өчигдөр
Нийслэлийн II ээлжийн цэрэг татлага өнөөдрөөс эхлэн 18-ныг хүртэл үргэлжилнэ 2026/10/16
Л.Гантөмөр: Иргэд ногдол ашгаа голчлон хоол хүнсэндээ зарцуулж, өр зээлээ дарна 2026/10/16
Т.Доржханд: Иргэд бүх орд, баялгаасаа ногдол ашиг аваад байвал төр байгаад хэрэг байна уу? 2026/10/16
С.Эрдэнэбат: Ахмадуудын тэтгэвэр ирэх сарын 1-нээс 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ 2026/10/16
С.Цэнгүүн: Оюу толгойн ногдол ашгаар эрчим хүчний төслийг санхүүжүүлж болохгүй 2026/10/16
НОМИН Улаанхуаран Супермаркет шинэ салбар тун удахгүй 2026/10/16
Хан-Уул дүүргийн орон сууцанд гал гарчээ 2026/10/16
“Sky Shuttle” их багтаамжийн нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна 2026/10/16
Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/10/16