​“ENJOY AI 2026” Улсын аварга шалгаруулах тэмцээний бүртгэл эхэллээ

Б.Хонгорзул
1 цагийн өмнө

“ENJOY AI 2026” УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ!

Энэ жил анх удаа цэцэрлэгийн насныхан  өрсөлдөнө

Дэлхийн 50 гаруй орны 1 сая гаруй хүүхэд багачууд, өсвөр үеийнхнийг эгнээндээ нэгтгэсэн олон улсад нэр хүндтэй «ENJOY AI» тэмцээний Монгол Улсын аварга шалгаруулах бүртгэл албан ёсоор эхэллээ. Ирээдүйн технологийн салбарын түүчээлэгч инженерүүдийг тодруулах “ENJOY AI 2026” робот, кодчиллын Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн 2026 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр UG EXPO-д зохион байгуулагдана.

Өнгөрсөн жилийн тус тэмцээнд Монгол орны 21 аймаг, нийслэл хотын 500 гаруй сурагчид ирж оюун ухаан, бүтээлч сэтгэлгээгээрээ уралдсан бөгөөд энэ жил тэмцээний цар хүрээ, чансаа улам бүр өргөжиж байна.

ОНЦЛОХ ШИНЭЧЛЭЛ: Анх удаа цэцэрлэгийн насны ангилал нэмэгдлээ

«ENJOY AI 2026» Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ жил цар хүрээгээ тэлж, 4–18 насны хүүхдүүдийг хамруулж байгаа бөгөөд үүний дотор анх удаа ЦЭЦЭРЛЭГИЙН насны ангиллыг нэмсэн нь хамгийн том онцлог юм. 4–5 настнууд буюу цэцэрлэгийн Ахлах, Бэлтгэл бүлгийн бяцхан инженерүүд энэ жил "Дэлгэцгүй кодчилол" төрлөөр өрсөлдөнө. Энэ нь хүүхдийг ухаалаг утас, дэлгэцнээс хол байлгаж, тоглоомын аргаар логик сэтгэлгээг нь хөгжүүлэх хамгийн зөв суурь болох юм.

Дэлхийн тавцанд эх орноо төлөөлөх алтан боломж

Тэмцээн робот болон дрон кодчиллын үндсэн 4 төрлөөр явагдах бөгөөд Улсын аваргад амжилттай оролцож, шилдгээр шалгарсан багууд 2026 оны 12 дугаар сард болох «ENJOY AI 2026” Дэлхийн аваргын тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож, олон орны шилдгээр шалгасан үе тэнгийнхэнтэйгээ өрсөлдөх эрхийг гардан авах болно.

Тэмцээний хураангуй мэдээлэл:

  • Хэзээ: 2026 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр 

  • Хаана: UG EXPO

  • Насны ангилал: 4–18 нас (Цэцэрлэгийн ахлах, бэлтгэл бүлгээс ахлах ангийн сурагчид)

  • Төрөл: Робот болон Дрон кодчиллын 4 төрөл

1.Дэлгэцгүй кодчилол (4-5 нас): Бяцхан хүүхдүүдийг ухаалаг утас, дэлгэцнээс хол байлгаж, тоглоомын аргаар логик сэтгэлгээг нь хөгжүүлэх анхны суурь төрөл.

2.Робот кодчилол: Оролцогчдын инженерчлэл, алгоритм болон асуудал шийдвэрлэх чадварыг сорих үндсэн төрөл.

3.Дрон кодчилол: Агаарын тээвэр, робот техникийн хослол болсон дроныг кодчилж, даалгавар биелүүлэх чадварыг шалгах төрөл.

4.Дрон хөлбөмбөг: Технологи болон спортыг нэгтгэсэн, багаар ажиллах ажиллагаа, хурд хүч, тактик шаардсан хамгийн сонирхолтой шинэ үеийн спорт.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​"Хамтдаа нисэх БОЛОМЖ” 1+1 Урамшуулал 6 минутын өмнө
Их аварга Хакүхо М.Даваажаргал олон улсын болон Азийн сүмогийн холбоодын ерөнхийлөгчөөр сонгогдлоо 1 цагийн өмнө
​“ENJOY AI 2026” Улсын аварга шалгаруулах тэмцээний бүртгэл эхэллээ 1 цагийн өмнө
О.Цогтгэрэл: Монгол Улсын иргэд байгалийн баялгаасаа өмч, хөрөнгө, хувьцаатай болох ёстой 2 цагийн өмнө
П.Ганзориг: Төсвийн тогтвортой байдлын хуулийг ойр ойрхон өөрчлөх нь буруу 2 цагийн өмнө
О.Амгаланбаатар: Иргэдийн гар дээр мөнгө байхгүй байна, ногдол ашгаа иргэддээ өгөх ёстой 2 цагийн өмнө
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ 5 цагийн өмнө
Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ 7 цагийн өмнө
Говь болон зүүн аймгуудын нутгаар хуурайшилт ихтэй байна 8 цагийн өмнө
Зарим нутгаар цас орж, цасан шуурга шуурна 8 цагийн өмнө
Говь-Алтай аймагт 16-наас хойш годрон өвчний шинэ тохиолдол бүртгэгдээгүй байна Өчигдөр
​Иргэд: Дүүжин тээврийн ган татлага тасрах уу, өвөл хөлдөх үү? Өчигдөр
​Шинэ Монгол-Мабүчи тэтгэлгийн сан 12 дахь удаагийн тэтгэлгээ гардууллаа Өчигдөр
ЦАГ АГААР: Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Өчигдөр
Дэлхийн алдарт WEDRINK брэнд Монголд салбараа нээлээ Өчигдөр
Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 2026/10/17
Тамхины хяналтын тухай хуульд 13 жилийн дараа нэмэлт өөрчлөлт орууллаа 2026/10/17
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа 2026/10/17
УИХ-аас 2026 оны төсвийн тодотголыг эцэслэн баталлаа 2026/10/17
Өнөөдөр Хангай, говийн зүүн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар цас орж, цасан шуурга шуурна 2026/10/17